Орос улс ЕХ ны АЦС ууд дээр явуулдаг стресс-тестыг анхааралдаа аваад байна гэж  Оросын Росатом корпорацын  ерөнхий захирал Александр Локшин мэдэгдэв. Энэ асуудлаар гарын үсэг зурсан баримт бичигт  стресс-тест явуулсан улс орнууд нь цаашид ЕХ-ны зөвлөмжүүдийг анхааралдаа авах болно гэжээ.Түүнчлэн, улс орнууд тестын дүнгээ солилцож, шинжээчдийг ажлыг хянуулахаар харилцан илгээх ажээ. “Фукусима-1” АЦС дээр осол гарсаны дараа Орос улс өөрийн АЦС-д  дээр стресс-тестүүдийг явуулсан юм. Тэр үед Европын орнуудад энэ ажлын бэлтгэл явагдаж байсан юм.