Орос улсын дараагийн ерөнхийлөгч хэн болох бол? Тэр барилцаж байгаа хоёр удирдагч нэгэн зэрэг нэр дэвших болов уу,  аль эсвэл хэн нэг нь нэр дэвших болов уу? Оросын одоогийн ерөнхийлөгч Дмитрий Медведев үү, ерөнхий сайд Владимир Путин үү? Эдгээр асуултууд болон Орос улсад өнгөрсөн долоо хоногт болсон зарим үйл явдлууд хэвлэлийн болоод олон нийтийн анхаарлын төвд байв. Ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар Санкт-Петербургийн эдийн засгийн их чуулганы үеэр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев,  Францад явахдаа ерөнхий сайд Владимир Путин нарын  хийсэн мэдэгдлүүд нь олны анхаарлыг   зүй ёсоор татаж байв. Далд санаа хадгалагдаж байгаа ч,цаг хугацаа өнгөрч, ойрын үед энэхүү асуултын хариуг Орос улс төдийгүй дэлхий нийт сонсох болно.

   Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд нэр дэвшиж болох магадлалтайгаа Оросын  ерөнхийлөгч Дмитрий Медведев Санкт-Петербургийн жил бүр зохиогддог эдийн засгийн их чуулганы үеэр Их британийн  нөлөө бүхий сонин болох «Файненшл Таймс» сонины сэтгүүчидтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Сонгуульд   Владимир Путинтэй хэрхэн өрсөлдөх тухай тавьсан асуултанд ерөнхийлөгч хариулахдаа ийм хувилбар  бараг болохгүй болов уу гэж бодож буйгаа мэдэгдсэн юм. «Энэ асуултын хариуг би нэг шалтгаанаар  нилээд хүндээр төсөөлж байна, яагаад гэвэл  Владимир Путин бид хоёр улс төрийн нэг хүчийг төлөөлж байдаг юм.  Энэ утгаараа ч тэр. Тэгээд ч энэ нь бидний тавьсан зорилго, зорилт болон сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй зорилтуудад  саад тотгор болно. Тиймээс энэ нь манай орны хувьд, тухайн тодорхой байдлын хувьд тйим сайн  хувилбар биш юм» гэж Дмитрий Медведев хэллээ. Нөгөөтэйгүүр, төрийн тэргүүний шууд биш ярианаас үзвэл  тэрбээр    сонгуульд нэр дэвшиж оролцохоо үгүйсгээгүй юм. Юутай ч гэсэн Дмитрий Медведевын төлөвлөгөө нь олон жилийн уйгагүй ажлыг шаардаж буй юм байна. «Хэрвээ Үндсэн хуулиар өгөгдсөн эрхийнхээ дагуу  би хоёрдахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллах юм бол мэдээж хэрэг  өөрийн бүх зорилгыг ажил болгон хэрэгжүүлэхийг хичээх болно. Эдгээр зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд манай эдийн засгийг шинэчлэн, нийгмийг, улс-төрийн системийн хамт  шинэчлэн өөрчлөх шаардлагтай байгааг, би нэг бус удаа мэдэгдээд байгаа. Орос улс маань 10 жилийн дараа гэхэд амжилттай хөгжсөн, иргэд маань дутах юмгүй, амжилттай байхыг би харахыг хүсч байна» гэж Дмитрий Медведев тэмдэглэлээ.

    Үүнээс нэг өдрийн дараа ерөнхийлөгчийн болон парламентын  ирэх сонгуулидад хэрхэн хандаж буйгаа Владимир Путин Францад айлчал хийх үеэрээ тайлбарласан юм. Эдгээр асуултнуудад  хариулах гэж Путин их сонирхоогүй нь мэдээж, гэхдээ сүүлийн хэдэн сар энэ нь өвөрмөц жаяг болж хувирсан төдийгүй бас залхааж амжжээ. Гэхдээ ерөнхий сайд  үргэлжийн ер бусын тайван байдлаараа сэтгүүлчийн сонирхсон асуултанд ийнхүү хариулсан юм. «Дараах зүйлүүдийг хэлье гэж бодож байна: энэ жилийн 12-р сарын эхээр Орос улсад парламентын сонгууль явагдана.  Харин 3-р сард ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулиудын аль нь ч гэсэн Орос улсын Үндсэн хуулийн дагуу болно. Эхний болон дараагийн сонгуулийн гол  хүмүүс бол нэр дэвшигчид ч биш, харин оросын ард түмэн юм. Чухамдаа тэд хэн нь ерөнхийлөгч байхав, хэн нь Оросын парламентыг тэргүүлэхэв гэдэг шийдвэрийг гаргана» гэж  Владимир Путин хэллээ.

   Оросын улс төрчдийн нөлөө бүхий хүмүүсийн дотор тактикийн зарим асуудлууд дээр санал зөрөлдөөн гардаг ч гэлээ стратегийн хандлага яв цав нийлдэг юм. Үндсэнд нь өөрчлөлтүүдийг хийх  яриа нь  огт ор үндэсгүй зүйл юм. Үүнээс үзэхэд сонгууль дээр нэг л нэр дэвшигчийг гаргах байх.  Гэхдээ сөрөг хүчний намуудын удирдагчид  энэ асуудлаар өөрсдийн санал бодлоо өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн юм. Ингээд Оросын Коммунист нам болон Оросын Либерал-Ардчилсан намын төр барьж байгаа хоёр удирдагчид төрийн дээд албан тушаалын төлөө тэмцэхийг санал болгосон юм. Тэдний тайлбарлаж буйгаар энэхүү алхам нь нийгэмд ойлгомжтой байх төдийгүй улс-төрийн  үйл ажиллагаанд өрсөлдөөний шинж тэмдэг оруулах юм.