Хөл бөмбөгийн  хүчтэй 17 тамирчид гурван сарын турш хурандаа Каддафийн толгойлсон ливийн армийн эсрэг  сөрөг хүчнийхний талд орох болсон  тухайгаа  мэдэгдэв. Тэд энэхүү шийдвэрээ Би-Би-Сид Ливийн баруун хэсэгт орших босогчдын хяналтан дор байдаг  Нафуза дүүрэгт  байхдаа мэдээлжээ. Тэдгээр тамирчдын дунд  үндэсний шигшээ багийн 4 тамирчин байгаагийн дотор алдарт  хаалгач Жуму Гтата болон Триполийн хөл бөмбөгийн ерөнхий дасгалжуулагч  Адель бин Исса нар байна.