Москва дахь Энэтхэг улсын ЭСЯ оросын иргэдэд ажил хэргийн болон жуулчалын визний дэглэмийг хялбаршууллаа. Баасан гаригт энд тараасан мэдээгээр Орос улсын иргэд нь  олон удаа орох, гарах эрхтэй нэг жилийн   хугацаатай ажил хэрэгч виз авах эрхтэй болсон тухай уламжилжээ. Жуулчны визний хувьд: Энэтхэг улсад олон удаа орж, гарах эрхтэй 6 сарын хугацаатай визийг олгохоор шийдвэрлэжээ. Жуулчны болон ажил хэрэгч виз нь урьдын адил 10 хоногт биш, харин  гурав хоногийн дотор гарахаар болжээ. 2010 онд Энэтхэг улсыг оросын 110 мянган иргэд зорьжээ.