Ливид эмх замбараагүй байдал гарсан тэр цагаас тус улсаас 650 мянган хүн дүрвэн гарчээ.   Тэдний ихэнх нь тус улсын иргэн биш байжээ.  Энэ тухай НҮБ-ын  Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах Удирдах газраас мэдээлэв. Түүнчлэн НҮБ-ын Дээд комиссарын удирдах газрын мэдээлснээр 243 мянган ливичүүд  мөргөлдөөн эхэлсэн цагаас дотооддоо шилжих байдалд байжээ. Сүүлийн үед Ливийн баруун хойд хэсэгт цэргийн ажиллагаа ширүүсч байгаа аж. Үүнтэй холбогдуулан НҮБ нутгийн оршин суугчдад үзүүлэх тусламжаа өргөтгөхөөр шийдвэрлэв. Энэхүү тусламж нь ихэнхдээ эмнэлгийн шинж чанартай юм.