6-р сарын 25-нд Татарстаны нийслэл Казань хотод болох “Ертөнцийг бүтээх” олон улсын хөгжмийн наадмыг 200 гаруй мянган үзэгч үзэхээр тооцоологджээ.  Тэдний дунд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев байх юм. Наадмын гол санаа бол дайны эсрэг  энх тайван. Янз бүрийн үндэстэн ястан, төрөл бүрийн шашин шүтлэгтэй ч , хоорондоо "дайсагнадаггүй” зэрэгцэн амьдардаг тийм хүмүүсийг нэг тайзнаа урих ёстой юм хэмээн “Ертөнцийг бүтээх”наадмын зорилгыг Казань хотын дарга Ильсур Метшин   тайлбарлаж байна. Энэ жил Казань хотын  Мянганы талбайн Кремлийн цагаан хананы дэргэд 12 орны 20 хамтлаг тоглолт хийнэ гэж наадмын ерөнхий найруулагч Александр Чепарухин мэдэгдэв.Түүнийг тус наадмын ерөнхийлөгч, оросын нэрт рок-хөгжимчин  Андрей Макаревич урьж ажилуулжээ. Александр Чепарухин хэлэхдээ “Ертөнцийг бүтээх” наадам бол Казань хотын даргын санаачилга юм.  Андрей Макаревич намайг энэхүү  томоохон жил бүр явагдах төсөл санаачилсан Казаний удирдлагатай танилцуулсан юм. Урьд өмнө би эрх баригчидтай ийм нягт  үр дүнтэй хамтран ажиллана гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Төр засаг өөрийнхөө хийх юмаа хийгээд, ямар нэгэн өөрсдийн бодол санааг тулган шаардахгүй,  урлагт хутгалдан оролцохгүй, зөвхөн  урлаг соёлыг хөгжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлж буй нь сайшаалтай хэрэг юм» гэлээ.

   Наадмын тусгай зочноор америкийн Greedence Clearwater Revival хамтлагийн үүсгэн байгуулагч 66 настай Жон Фогерти байх юм. Тэрээр “Криденс” хамтлагийн дуунуудыг зохиосон бөгөөд “бүх л цаг үеийн шилдэг гитарчин” төдийгүй  “Roling Stone” сэтгүүлийн мэдэгдсэнээр тэр одоо  уран бүтээлийн ид оргил үедээ байгаа бөгөөд, “шинээр арван хит “ тоглоход бэлэн ажээ. «Би Жон Фогерти байна. “Ертөнцийг бүтээх”  хөгжмийн наадамд  Казаньд ирж, Орос улсад зочилж байгаадаа би их аз жаргалтай байна. Хөгжим байнга надтай хамт байдаг, би рок-н –ролл тоглоход ямагт бэлэн байдаг, яг одоо ч хамаагүй» гэж Жон Фогерти хэллээ “Ертөнцийг бүтээх” хөгжмийн наадам Орос улсаас зохион явуулдаг хамгийн нэр хүндтэй сонирхолтой наадмын нэг гэж зүй ёсоор тооцогдох болжээ.  Тэр өөрийн оролцогчидтой, өөрийн уламжлалтай болж ирсэн. Арван цаг үргэлжлэх энэ хөгжмийн тоглолт байнга шинэчлэгдэж байдаг юм. Түүний  дүрмийн гадуурх  ганц зүйл бол оросын рок хөгжмийн домог Андрей Макаревич бөгөөд, тэр жилд нэг удаа Казаний тайзнаа гардаг юм. Энэ удаа тэрээр Креолийн танго найрал хөгжмийн хамт гарна.

         Хөгжмийг баярыг олон тооны урлагийн одууд болон гайхамшигтай амжилттай зохион явуулахад  мөнгө санхүү  хялбар олдоогүй нь ойлгомжтой. Тэр тусмаа 2013 онд Татарстаны нийслэд “Универсиада-2013”спортын тоглолтыг зохион явуулахаар бэлтгэж байгааг хэлэх үү. Үүнд буюу биеийн тамирын барилга байгууламж барих, засан сэргээхэд маш их хөрөнгө зарцуулж байгаа. “Ертөнцийг бүтээх” наадам нь дөрөв дэхь удаагаа зохиогдож байна. Энэхүү арга хэмжээг зохих хэмжээнд ая тухтай зохион явуулахад хоёр сая доллар зарцуулагдсан юм. Саяхан болсон  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Андрей Макаревичтэй уулзах үеэр Макаревич өөрийн санал бодлоо хуваалцсан юм. Тэр түүнээс энэхүү наадмыг санхүүжүүлж өгөхийг хүссэн юм. Ерөнхийлөгч санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тусалсан. Тал зардлыг  оросын ЗГ гаргаж, талыг нь Татарстан  улс гаргасан юм. Наадамд оролцогчид мэдээж хэрэг Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевыг уламжлалт наадамдаа ирэхийг хүсч байгаа. Тэгээд  түүнтэй хамт алдарт Битлз хамтлагын “With a little help from my friends” /Миний найзуудын чамгүй тусламтай хамт/   дуугаа  хамтран дуулцгаана.