Татарстаны нийслэл Сабантуй хотод бямба гаригт тус ард түмний зуны гол баяр –Сабантуй ”баяр   “ тэмдэглэж байна. Энэхүү баярыг хаврын их ажил дууссанд зориулан тэмдэглэдэг. Эхлээд Сабантуй нь хөдөө тосгонуудад, долоо хоногийн дараа том хотуудад тэмдэглэгддэг бөгөөд дахин нэг долоо хоногийн дараа нийслэл Казаньд тэмдэглэдэг юм. Иргэд хотын ойролцоо гарч –ойд очин, гол, нуурын эргээр зугаалцгаан ардын уламжлалт төрөл бүрийн тоглоомуудад оролцдог аж. Баярын хамгийн оргил үе бол корэш буюу үндэсний бөхийн барилдаан юм. Түүхэн сурвалжаас үзвэл  Сабантуй нь Татарстаны  нутаг дээр зохиогдоод таван мянган жил болж байгаа аж. Сүүлийн үед энэ нь олон улсын чанартай болж иржээ. Энэ жилийн баярт Орос, Азербайжан, Армени улсуудын ерөнхийлөгчид  Дмитрий Медведев, Ильхам Алиев, Серж Саргсян нар уригдан оролцож байна.