ЮНЕСКО Африк, Австрали болон Азийн нилээд хэдэн объектуудыг дэлхийн соёлын өвөөр зарлалаа гэж  британий телевиз радиогийн Би-Би-Си  корпорац уламжлав.Энэхүү жагсаалтанд бусад газруудын нэгэн адил Кени улсын Их хадтай  хөндийн цуврал нуурууд, ховордсон шувууны төрлүүд амьдардаг Японы Огасавара арал болон австралийн Нингалугийн хад асгад оржээ. Парисд хоёр долоо хоног болох ЮНЕСКО-гийн хуралдаанд оролцогчид Дэлхийн соёлын өвд дахин 37 газрыг бүртгэх тухай хэлэлцэх юм.