Сирийн Засгийн эрх баригчдыг эсэргүүцэн тус улсын томоохон хотуудад   хэдэн мянган хүн баасан гаригийн үдээс хойш эсэргүүцлийн жагсаал хийв-гэж ЭФЭ агентлаг мэдээлжээ. Сөрөг хүчнийхний мэдээлснээр  хэв журмыг сахиулагчид болон сөрөг хүчнийхний хооронд  цус асгаруулсан илүү их хүчтэй мөргөлдөөн Дамаск, Хомс хотуудад болжээ. Үүний дүнд хамгийн сүүлд ирсэн мэдээгээр,  хоёр хотуудад нийт 15 хүн амь үрэгдсэн байна. Сөрөг хүчнийхний ярьж буйгаар Хомсын цэрэг, цагдаагийнхан жагсагчдын өөдөөс гал нээсэн ажээ. Эдгээр мөргөлдөөн нь Сирид сүүлийн үед нилээд газар аваад байгаа юм.