Дэлхийд жил бүр 200 мянган хүн мансууруулах бодис хэрэглэснээс болж амиа алдаж байна гэсэн дүгнэлтийг НҮБ-ын төв байранд тавьсан Дэлхийн мансууруулах бодисын тухай илтгэлт тусгажээ. Дэлхийн мансуурлах бодисын  гол нийлүүлэгч Афганистан улс гэж Оросын улсын Мансууруулах бодисыг хянах хорооны тэргүүн Виктор Иванов  илтгэлдээ уламжиллаа. НҮБ-ын 2007 онд баталсан афганы мансууруулах бодис үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг устгах тухай төлөвлөгөө нь үр дүнгээ өгсөнгүй. Тэр ч бүү  хэл Виктор  Ивановын хэлснээр Афганистан нь дэлхийн томоохон гашиш бэлтгэх үйлдвэр болж хувирсан байна. Сонирхолтой нь тус улсад барууны эвслийн цэргийнхэн байрлаж байгаа үед Афганистаны опиумын тариалалт 40 % нэмэгдсэн байна.Энэ нь бүр НҮБ-аас тус улсад мансууруулах төрлийн ургамлыг   тариалахаас татгалзсан таричдад урамшуулал дэмжлэг олгоод байхад нэмэгджээ.  Мансууруулах бодисны эсрэг тэмцэл нь харин ч тэнгисийн цаад талд илүү үр дүнтэй явж байна гэлтэй. «Бид мансууруулах бодистой тэмцэхэд гарч буй хүчин  чармайлтын өдөр шөнө шиг ялгааг дэлхийн бөмбөрцөгийн  баруун болон зүүн талыг харьцуулснаар харж болох юм.  Өмнөд Америкт хар тамхины тариалалтын устгасан  талбай  өнгөрсөн жил 62 % байсан бол, Афганистанд дөнгөж 2 %. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд сөрөг үр дүн гарч байгаа нь биднийг зорьсон газарт маань хүргэж чадахгүй доголон морийг санагдуулж байна» гэж Виктор  Иванов тэмдэглэлээ.

    Ивановын хэлж буйгаар Афганистанд урьд өмнө авч байгаагүй их ургац авах гэж байна. Орос улс Олон улсын мансуурулах бодисын эсрэг тэмцэх эвслийг байгуулах санал тавиад байна. Дараа нь НҮБ-ын  АЗ -ийн  түвшинд шийдвэрлэхийг санал болгож байна. Хар тамхины энэхүү аюул нь дэлхийг хамарсан шинж чанартай болж  энэ нь терроризм, далайн дээрэмийн нэгэн адил нийтэд тавигдах хурц асуудал болоод байна.  Статистикийн мэдээтэй холбоотойгоор арга хэмжээ авах болжээ. Арван жилийн хугацаанд элдэв халдлагуудад 10 мянган хүн амь насаараа хохирсон төдийгүй, түүн дээр афганы мансууруулах бодис нэг сая хүний амийг авч одсон эмгэнэлтэй түүх байна. Энэ аюул заналтай тэмцэж л байгаа. Саяхан Орос улсын мансууруулах бодисыг хянах газрын ажилтнууд АНУ- ын  мэргэжилтнүүдтэйгээ хамтран «Наймаалж», «Азийн хүн»  ажиллагааг зохион явуулсан юм. Үүний дүнд Афганистанаас Орос руу оруулдаг мансууруулах бодисны хууль бус наймааны сувгийг хааж чадсан юм. “Чухал үүрэгтэй хүмүүсийг нь баривчлаад байгаа”гэж Виктор Иванов хэллээ. Гэхдээ энэ нь төдийлөн үр дүнтэй биш юм гэж Улсын мансууруулах бодист хяналт тавих газрын тэргүүн үзэж байгаа аж. «Үүнд нэг их том дэвшилт гарах нь юу л бол. Яагаад гэвэл мансууруулах бодисны үйлдвэрлэлийг устгахгуй байгаа. Афганистан нь  улсаасаа гарч явах  мансууруулах бодисыг тэртэй тэргүй нөхөж л байдаг. Өөрөөр хэлбэл зарим нэгэн чиглэлд бид түүнийг амдан устгаж   байгаа ч  гэсэн “хөөсөн бөмбөлөг”үүсдэг юм. Нэг газар түүнийг  хагалж байхад, нөгөө газар бөмбөлөг ил гарч ирэх жишээтэй» гэж Виктор Иванов хэллээ.

   Мансууруулах бодисын нийлүүлэлтийг өөр бусад олон сувгаар нийлүүлж байна. Афганы мансууруулах бодис наймаалах суваг нь олон улсын хамтын нийгэмлэгүүдийн толгойн өвчин болсон хэвээр байна гэж Гадаад болон хамгаалалтын бодлогын зөвлөлийн гишүүн Александр Михайлов үзэж байна. Яагаад гэвэл америкийн цэргийг тус улсаас гаргасны дараа нь орон нутгийн мансууруулах бодисыг хууль бусаар үйлдвэрлэгчидтэй Кабулын эрх баригчид өөрсдөө тэмцэх юм гэж шинжээч үзэж байна. «Энэ бол Афганистаны хямарсан эдийн засаг, олон улсын устгагдаагүй  терроризмын төв, талибуудын оролцоотой  тарьсан  мансууруулах бодис. Энэ бүгд нь манай үндэсний сонирхлын салбар болж байна» гэж Александр Михайлов тэмдэглэлээ . Үүнтэй зэрэгцэн Орос улсад нууцаар  хиймлээр   мансууруулах бодисыг үйлдвэрлэж буйтай тэмцэж байна. Саяхан Оросын Новгород мужид  өндөр технологиор мансууруулах бодисыг үйлдвэрлэж байсныг таслан зогсоов. Түүнийг химийн мэргэжилтэй, эрдмийн цол хэргэмтэй өндөр мэдлэгтэй хүмүүс бэлтгэж байв. Тэд жилд  1,5 тонн метадон бэлтгэж байжээ.