Дэлхийн хүнсний зах зээлийн  тогтворгүй байдалтай  хэрхэн зохицож, ядуу буурай орнуудын өлсгөлөнд яаж туслах вэ? гэсэн асуудлуудыг Парисд болсон “Их хорийн” хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтан дээр хэлэлцсэн юм. Яриа, хэлцээ нь маш хүнд байсан ч гэлээ, асуудлыг буулт хийн шийдвэрлэсэн аж. Францын нйислэлд “газар тариалангийн асуудлаар болсон дээд хэмжээний “уулзалтан дээр  “Их 20”-ийн  хөдөө аж ахуйн сайд нар  хамтарсан ажлын төлөвлөгөөг боловсруулсан юм. Түүнд таван үндсэн санааг тусгасан юм. Нэгдүгээрт, дэлхийн газар тариалангийн цогцолборт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, улс орон бүрийн хүнсний захын байдлын тухай  үнэн бодит мэдээллийг  нэмэгдүүлэх. Гуравдугаарт, улс орнууд хүнсний хямралтай тэмцэхэд  өөрсдийн үйл ажиллагаагаа илүү зохицуулах ёстой. Дөрөвдүгээрт,  үнийн өсөлтийн эсрэг тэмцэх шийдвэр гаргасантай уялдан, тавдугаарт, санхүүгийн зохицуулалт орж байгаа юм.

   Одоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээний тухай үнэн бодит мэдээллийг болон улс орнуудын нөөцийн боломжийн тухай  мэдээллийг олж авахад тун хэцүү.  Ийм мэдээллийг цуглуулахын тулд  Хөдөө аж ахуйн зах зээлийн мэдээллийн системийг байгуулахаар шийдвэрлэсэн юм.  Түүний мэдээлийн санг НҮБ-ын Хүнс, хөдөө  аж ахуйн газар хариуцах болно. Судлагаа шинжилгээний ажлын дараа мэргэжилтнүүд хүнсний бүтээгдэхүүний  үнэ хэрхэн бүрдэж байдгийг мэдэж авна гэж найдаж байна гэж Францын хөдөө аж ахуйн сайд Брюно Лёмер мэдэгдээд «Бид Олон улсын үйлдвэрлэлийн, хэрэглээ болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нөөцийн мэдээллийн санг түргэн шуурхай байгуулахаар зорьж байна. AMIS /Эй-Эм-Ай –Эс/ нэрэн дорх мэдээллдийн бааз нь маш богино хугацаанд ажиллаж эхлэх болно. Тэр нь “Их 20 “ дэмжлэг авсан бөгөөд, дэлхий нийтийн нэр хүндийг хүлээнэ» гэлээ.

   Дээд хэмжээний уулзалтанд оролцогчид  нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нэгдсэн стратегийг боловсруулах шаардлагатай буйтай санал нэгдсэн юм. Улс орнуудын илүү нягт, харилцан ажиллагаанд зориулан үндсэн шийдвэрүүд нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын түвшинд шийдэгдэж байх юм.  Лёмерын үзэж буйгаар, энэхүү ажлын гол зорилго нь хүнсний  бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавихыг төлөө хийгдэх  аж. «Их хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй байх нь үүнд хангалттай биш юм. Гол тэдгээр нь чанартай байх ёстой аж. Хэрэглэгчдийг чанартай хүнсээр хангахын тулд болон тэдний эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүнээр хангахын тулд “Их 20” хүрээнд  ариун цэврийн аюулгүй байдлыг  чангатгах ажлыг  үргэлжлүүлэх нь зүйтэй юм» гэж Брюно Лёмер хэллээ .

   Ядуу буурай орнуудын өлсгөлөнтэй тэмцэхэд зориулан Дэлхийн хүнсний хөтөлбөрийн байгууллагад  өлсгөлөнтэй тэмцэх хүнсний нөөц бий болгох даалгаварыг өгчээ. Үнийн өсөлтийн үед хөгжиж буй орнуудын иргэд хамгийн түрүүнд өртөдөг юм. “Их 20” орнуудын хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтан дээр  хүнсний бүтээгдэхүүний үнийг  зохицуулах арга хэмжээг авах нь зүйтэй гэж дүгнэсэн юм. Дээд хэмжээний уулзалтанд  оролцогчид  нь AMIS /Эй-Эм-Ай-Эс/ байгууллагатай үндсэний цаг уурын агентлагууд хамтран ажиллахыг зөвлөсөн юм. Байгалийн сүйрэл хүнсний үнийг улсаас барихын аргагүй  байдалд хүргэсэн тохиолдол урьд өмнө цөөнгүй гарч байсан  юм.