АНУ ын эрх баригчид  Өмнөд-Хятадын тэнгисийн хурцадмал байдалтай холбогдуулан  Филиппин улсад дэмжлэг үзүүлэх бодолтой буйгаа мэдэгдлээ. Энэ тухай АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон филлипины ГХ-ийн сайдтай  хийсэн уулзалтын дараа болсон хэвлэлийн  бага хурал дээр мэдэгдлээ. Хилари Клинтон  АНУ нь саяхны Өмнөд-Хятадын тэнгист гарсан сөргөлдөөнд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэн  Филиппинд зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна гэжээ. Ингэхдээ хатагтай Клинтон нь хэрвээ бүс нутагт байдал хурцадвал АНУ-ын цэргийн хүчнийхэн оролцох эсэх тухай мэдэгдэл  хийсэнгүй. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудалтай Бруней, Вьетнам,Хятад, Малайази, Филиппин гэсэн  таван улс байгаа юм. Сүүлийн долоо хоногт  энэ асуудлыг тойрсон маргаан нилээд хурцдаад байгаа юм. Барууны шинжээчдийн үзэж буйгаар Өмнөд-Хятадын тэнгисийн маргаантай асуудал  нь БНХАУ-ын тэнгисийн цэргийн боломжууд хурдацтай нэмэгдэж буй үед болоод Хятад, АНУ нь  бүс нутагт нөлөөгөө улам  нэмэгдүүлэхийн төлөө өрсөлдөөн нь  тус бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй, зэвсэгт мөргөлдөөнд ч хүргэж мэдэх юм.