Орос улсын  эрт дээр үеийн буддийн шашны хийдүүдийн нэг болох Анины хийдэд  өнөөдөр Буриад улс Орос улсад нэгдэн орсон түүхэн 350 жилийн ойг тэмдэглэж байна.  Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Буриадын Агь, Усть-Орд дүүргүүдийн оршин суугчид болон Орос улсад амьдардаг  Монгол, Хятадын иргэд оролцож байна. Энэ нь ирэх 7-р сарын 1-3- ны өдрүүдэд  Буриадын нийслэл Улаан-Үд хотод тэмдэглэн өнгөрүүлэх түүхт ойд зориулсан арга хэмжээнүүдийн эхлэл юм.