Олон улсын улс-төрийн чуулганы танилцуулга  Брюссельд боллоо. Чуулган ажил 9-р сарын 7,8-ны өдрүүдэд оросын Ярославль хотод Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын ивээл дор зохион явагдах юм. “Олон төрөлт нийгмийн  орчин үеийн улс”  энэ жилийн мэтгэлцээний гол сэдэв байх юм. Олон орны улс- төрийн зүтгэлтнүүд Ярославльд гурав дахь удаагаа цугларах юм. 2009 онд болсон чуулганд оролцогчдын анхаарлын төвд дэлхийн аюулгүй байдлын асуудал байсан бол  өнгөрсөн жил ардчиллын стандартууд сэдэв байв. Чуулганд Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Испаний ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро,Францын ерөнхий сайд Франсуа Фийон, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак, Италийн ЗГ-ын тэргүүн Сильвио Берлускони, Японы ерөнхий сайдын тусгай төлөөлөгч Юкио Хатояма болон  дөчөөд орны улс-төрийн нэртэй зүтгэлтнүүд, бизнесменүүд, эрдэмтэд, сэтгүүлчид оролцсон юм. 

   Брюссельд дэхь бага хурал нь энэхүү чуулганд бэлтгэх төгсгөлийн шатны бага хурал болсон юм. Улс-төрийн чуулганы илтгэгчид болон оролцогчид үүний өмнө 2011 оны   5,6-р  саруудад Пекин, Рига, Мадрид хотуудад уулзаж байсан юм. Тэд дэлхийн аюулгүй байдал, орчин үеийн ардчилал болон нийгмийн давхаргуудын хуваагдлын тухай хэлэлцэж байсан юм. Брюсселийн мэтгэлцээний гол сэдэв шилжилт хөдөлгөөний асуудал байх юм. Сүүлийн саруудад Европ тив нь  Хойд Африкийн орнуудаас ирж байгаа асар их хэмжээний дүрвэгсэдтэй тулгарч байгаа юм. Энэ нь европын нэгдэлд нилээд хүнд шалгуур болж байна. Нийгмийн,угсаатны болон шашны хагаралууд нь илүү мэдэгдэхүйц болон хямралын шинжтэй болж ирж байна. Орос улс нь олон соёлыг нэгтгэсэн орны хувьд иймэрхүү асуудлуудтай нэгэн адил тулгарч байдаг юм.Үүнээс үүдээд Брюсселийн уулзалт туйлын сонирхол татаж буй юм гэж тус арга хэмжээнд оролцогчдын нэг, Холбооны улсын стратегийн судалгааны төвийн захирал Игорь Николаев тэмдэглэж байна. «Мэдээж хэрэг  үндэстний нэгдмэл байдал, хүнийг үзэн ядах үзэл болон үндсэрхэг үзэл нь Орос улсад төдийгүй европын орнуудад чухлаар тавигдаж байна. Тиймээс мэтгэлцээнүүд нь туйлын сонирхолтой, зарим үед бүр хурцадмал байх бөгөөд, илтгэгчид нь илэн далангүй байдаг юм. Шилжилт хөдөлгөөнийг бий болгох асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхэв гэсэн асуултанд, тэдэнтэй  аль болох тэвчээртэй хандаж байх хэрэгтэй гэсэн нь нилээд халуун мэтгэлцээн үүсгэв. Дашрамд хэлхэд Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн дээхэн үед хэлж байсан “бичил соёлын” талаарх  санаатай илтгэгчид санал нийлэхгүй байгаа ажээ.

  Оролцогчдын дүгнэж буйгаар Ярославын чуулган нь дэлхийн хамтын  нийгэлэгийн чухал үйл явдал төдийгүй, олон улсын мэтгэлцээний нээлттэй, нөлөө бүхий индэр болж байгаа ажээ. Тиймээс шинжээчдийн боловсруулсан  тэрхүү арга  замууд  болон шийдвэрүүд нь энхийн шудрага, тэнцвэртэй дэг журмыг тогтооход болон хүн төрөлхтөний сайн сайхан амьдралыг тэтгэхэд нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.