Японы автомашины үйлдвэрлэгч Mazda Motor Приморийн хязгаарт Орос улс дахь  анхны үйлдвэрээ барина. Бүтээн байгуулалтад 80 сая долларыг оруулахаар төлөвлөөд байна гэж ОХУ-ын  Эдийн засгийн хөгжлийн яамны  Удирдах газрын тэргүүн Дмитрий Левченков сэтгүүлчдэд мэдэгджээ. Эхний шатанд Приморcкийн хязгаарт хүчдэлүүдийг суурьлуулах ажил явагдснаар эхний ээлжинд жилд  25-50 мянган автомашин угсрах боломжтой болох юм.Левченковын  уламжилснаар алс-дорнодын  үйлдвэр нь тус үйлдвэрийн нилээд хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа юм. Тэдний дунд Mazda-6  болон ойрын үйед шинээр үйлдвэрлэх загвар ч байх юм. Өнгөрсөн долоо хоногт Mazda нь  АНУ дахь  үйлдвэрээ хаах бодолтой  байгаа тухайгаа мэдэгджээ.