“Монголын анд нөхдийн холбооны” удирдах зөвлөлийн гишүүн, нэрт зураач Жаид Жемаль хорвоогоос халин одлоо. Жаид Жемалийн уран бүтээл Орос, Монголын уран зураг үнэлэгчдийн дунд нэрд гарсан юм. Уран бүтээлийнхээ урт удаан үр бүтээлт жилүүдэд тэрээр Монголын тухай уран зургийн хосгүй  найруулал бүтээсэн юм.  Москвагийн  уран барилгын дээд сургуулийн багшаар ажиллаж байхдаа Монгол улсын багшийн дээд сургуульд уран зургийн багшаар уригдан ажиллаж байсан юм.  Тэртээх 60-аад онд тэр Монголын тухай цуврал  уран бүтээлээ хийж эхэлсэн юм. Түүний бийрээр монголын байгаль, хүмүүс, хотуудын бүтээн байгуулалт, нэртэй хүмүүсийнй хөрөг зураг төрж байв. Тэдгээр бүтээлүүдээс Ардын зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Ардын жүжигчин Цогзолмаа болон “Говь” нутгийн үзэсгэлэнт байгалийг чадварлаг харуулсан цуврал бүтээлүүд болоод “Адуу” бүтээл  нь олон арван жил мянга мянган үзэгчдийн мэлмийг мялаан ирсэн юм. Энэхүү бүтээлүүдээ зураач Улаанбаатарт нэг бус удаа дэлгэн үзүүлсэн юм. Түүний хамгийн сүүлийн уран бүтээлийн үзэсгэлэн Москвад  2009 онд  зохиогдсон юм. Тэр үед зөвлөлт-монголын хамтарсан сансрын нислэгийн багийн дарга,ЗХУ- ын хоёр удаагийн Баатар, МУ-ын Баатар, сансрын нисгэгч  Владимир Жанибеков Жаид Жемальд хандан хэлэхдээ : «Монголд зориулсан Таны бүтээлүүд бол манай хоёр орны ард түмний оюун санаа болоод уран бүтээлүүд амь нэгтэйг гэрчилж байдаг юм. Тэдгээр нь оросын иргэд бидэнд монголчуудын санаа бодол болон энэ сайхан орныг гүн гүнзгий танин мэдэхэд асар их нөлөө үзүүлдэг гэж байсан юм» гэлээ. Жаид Жемаль нь Монгол улсын төрийн шагнал – «Найрамдал” медалиар шагнагдаж байсан юм. Түүнчлэн тэрээр Монголын олон нийтийн нилээд хэдэн байгууллагуудын шагналыг хүртэж байжээ. Өнгөрсөн зууны  70-аад оноос  тэрээр Орос-Монголын  найрамдлын нийгэмлэг буюу “ Монголын анд нөхдийн холбоотой” идэвхитэй хамтран ажиллаж байсан юм.