Мөнгөний ханшны уналтын явцыг барьж буй нь үр дүнгээ өгч байна гэж БНХАУ- ын Төрийн зөвлөлийн  нарийн бичгийн дарга Вэнь   Зябао ярьсан тухай  “Файнэншл Таймс” сонингийн нийтлэлд дурьджээ. Хятадын ЗГ-ын тэргүүний бодолд санаа гадаадын ихэнх эдийн засагчдын байр сууринаас ялгаатай байгаа ажээ. Тэд засгийн эрх баригчдад  мөнгөний ханшны уналтыг даван туулах цаашдын арга хэмжээг авахыг санал болгоод байгаа юм. Вэнь Зябаогийн ярьснаар хятадын үнийн нэгдсэн түвшин  хяналтанд байгаа бөгөөд цаашид итгэлтэй буурах болно гэж мэдэгджээ.  Шинжээчдийн үзэж буйгаар ирэх саруудад мөнгөний ханшны бууралт нь 2008 оноос хойш анх удаа 6 % өсөх магадлалтай байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баасан гаригт Европын Холбооны орнуудаар айлчлал хийх аж. Тэрээр ойрын дөрвөн өдөр Унгар, Их Британи, Герман улсуудад зочилно. Түүний айлчлалын анхаарлын төвд евро бүсийн санхүүгийн хямралыг даван туулах тухай сэдэв байх юм.