Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ирээдүйд улс төрийн намын тэргүүнээр ажиллахыг үгүйсгэхгүй байна. Энэ тухай Медведев оросын “Московские новости” сонины сэтгүүлчидтэй хийсэн уулзалтан дээр  “Би үүнд хүрэхийг зорьж байна уу? Гэж үү? Би  үүнийг үгүйсгэхгүй, эрт орой хэзээ нэгэн цагт ийм юм болно гэж бодож байна” гэж төрийн тэргүүн хэллээ. Нөгөөтэйгүүр, тэрээр ямар намыг  тэргүүлэх вэ гэсэн асуултанд хариу өгсөнгүй. “Ямар нам гэдгийг хариулахгүй байхыг болгоон соёрхоно уу”гэв.