Герман улс нь АНУ-ын нэгэн адил Афганистан улсад алба хааж буй цэргийнхнийхээ тоог оны эцэс хүртэл  багасгах бодолтой байна. Энэ тухай  Хартумд Суданаас айлчлал хийхээр ирсэн ГХЯ-ны тэргүүн Гидо Вестервелле мэдэгдлээ. Тэрээр Вашингтоны  цэргээ гаргах төлөвлөгөөг талархаж буйгаа илэрхийлжээ.  Лхагва гаригт ерөнхийлөгч Обама  энэ жил Афганистанаас 10 мянган америкийн цэргийнхнийг гаргах болсон тухайгаа  мэдэгдсэн юм. 2014 оны эцэст америкийн цэргүүд Афганистанаас бүр мөсөн гарах юм. АНУ ын болон холбоотнуудын  цэргийн болон афганистаны аюулгүй байдлыг хангах ажиллагаа нь 2001 оноос явагдаж байгаа юм.