Москва АНУ-ыг Орос-Японы энх тайвны  гэрээний тухай  асуудалд хөндлөнгөөс оролцох нь тохиромжгүй зүйл гэж үзэж байна. Оросын ГХЯ  Өмнөд Курилын цуваа арлуудын асуудлыг шийдвэрлэх замаар Орос-Японы харилцааг хэвийн болгох гэсэн Вашингтон, Токио хоёрын  мэдэгдэлийн хариуд ийнхүү мэдэгджээ. Оросын ГХЯ Вашингтонд Өмнөд Курилын цуваа арлууд нь Орос улсын харъяаны гэдэгт эргэлзэхгүй байхыг зөвлөжээ. Дээрх арлууд нь ЗСБНХУ-д Дэлхийн II Дайны дүнгээр  шилжих болсон бөгөөд, олон улсын баримт бичгээр батлагаажигдсан тухай Оросын ГХЯ санууллаа.