Карелид гарсан  Ту-134 онгоцны осол  хөдөлгүүрийн гэмтлээс болоогүй ажээ.  Үүнийг осолдсон онгоцны хар хайрцагт Улс хоорондын агаарын хорооноос хийсэн урьдчилсан судалгааны дүн харуулжээ. Тэрхүү мэдээгээр бол уг  онгоцны системийн  ямар нэгэн эвдрэл бичигдээгүй ажээ. “Рус-Эйр” компаний  Ту-134 онгоц нь Москвагаас Петрозаводскийн чиглэлд нисч яваад Петрозаводскийн орчимд буултын үеээр сүйрсэн юм. Онгоцонд 52 хүн байсны, 45 нь амь үрэгдсэн бөгөөд 7 хүн шархаджээ.