6-р сарын 23  - Олон улсын Олимпийн өдөр.  Олимпийн түүх бүр 19 зууны сүүл үеэс эхлэлтэй юм. 1894 оны 6-р сард  Пьер де Кубертен гүн биеийн тамирын хүмүүжил олгох шаардлага тулгарч байгаа тухай Олон улсын конгресс дээр үг хэлжээ. Тэрээр эртний грекүүдийн олимпийн  уламжлалыг сэргээж, жилд 4 удаа тэмцээн  зохион явуулахын зэрэгцээ, тэдгээрт дэлхийн орнуудаас тамирчдыг урьж оролцуулж байх саналыг гаргасан юм. Түүний энэхүү  санал  Парисд дэмжигдэн, анхны тэмцээнийг Олимпийн өлгий нутаг Грект явуулахаар шийдвэрлэсэн юм. Түүнээс хойш хэдэн арван жил өнгөрсний дараа 1948 оны нэгдүгээр сард Олон улсын Олимпийн Хороо 6-р сарын 23- ны өдрийг Олон улсын Олимпийн өдөр болгохоор шийдвэрлэжээ. Анхны Олимп спортын  13 төрлөөр зохиогдож,  13 орны 311 тамирчин оролцжээ.1913 оноос Олимп нь өөрийн билэг тэмдэгтэй болжээ.  Энэ нь одоогийн бидний мэдэх таван тивийг бэлэгдсэн  таван цагариг юм. тэр үед цагаан далбаан дээр “ Хурдан! Дээшээ! Хүчтэй!“ гэж бичсэн байв. Он жилүүд өнгөрөх тутамд  медалийн тоо, спортын төрөл ч олширчээ.   Тэр ч бүү хэл, бүр Өвөл- Зуны  хоёр олимп зохиодог болов. Харин  ХХ зууны хоёрдугаар хагаст Параолимпийн тоглолтуудыг зохион явуулах болжээ. Эртний грекийн Олимпоос өөрчлөгдөөгүй үлдсэн зүйл бол Олимпийн үнэт зүйлс гэж олимпийн гурван удаагийн аврага Мария Киселева хэлээд «Олимпийн үнэт зүйлс гэдэг бол юуны өмнө - төгс чанар юм. Олимпийн хөдөлгөөн өнөөдөр гурван багана дээр оршин тогтнож байна. Төгс чанар бол өөртөө болон өөртөө тохиолдож байгаа зүйл дээр  байнга ажиллаж чаддаг, илүү байж эрмэлзэл дүүрэн байхыг хэлнэ.  Найрамдал - илүү үнэтэй шалгуур. Эрт цагт  олимпийн тоглолтуудыг дайн дажинг зогсоож байгаад зохион явуулдаг байжээ. Тиймээс Олимпийн тоглолтууд нь бүх улс орнуудын хооронд найрамдалт харилцаа,  хамтын ажиллагааны элч болжээ. Үүнээс үүдээд маш их хүндэтгэл үзүүлдэг юм.  Яагаад гэвэл энэ нь дэргэд байгаа бүх л хүмүүст хамаатай юм. Өөрийн өрсөлдөгч, нэг багийн гишүүн,тэмцээний хөгжөөн дэмжигчдэд үзүүлж буй  гүн хүндэтгэл яах аргагуй мөн. Хэрвээ чи энэ бүгдийг нэг л  удаа өөр дээрээ мэдэрсэн бол дараа нь түүнээс сална гэж байдаггүй» гэлээ.

 Орос улс анх удаа 1900 онд Парисын зуны Олимпийн тоглолтуудад оролцсон юм. Харин алтан медалийн хуанли 1908 оноос эхэлсэн түүхтэй аж. Тэр үед Лондонд уран гулгалтын тамирчин Николай Панин-Коломенкин алтан медалийг эх орондоо анх авчиржээ.  Нийтдээ Орос улс Зуны Олимпийн 16, Өвлийн 14 тоглолтуудад оролцсон юм. Ингэхдээ янз бүрийн нэрийн өмнөөс оролцож байсан. Эхлээд Хаант  Орос улс, дараа нь ЗСБНХУ,  сүүлд нь Орос улс. Нийтдээ орос болон зөвлөлтийн тамирчдийн медалийн цуглуулганд Зуны Олимпийн тоглолтуудын 1325 медаль, Өвлийн 397  медаль байна. 1980 онд ЗХУ-ын нийслэл Москвад Зуны Олимпийн тоглолтууд болж өнгөрсөн юм. Харин түүнээс хойш 34 жилийн дараа  Орос улсын Сочи хотод  Өвлийн Олимпийн тоглолтууд зохиогдох гэж байна. “ Төлөвлөж буйгаар энэхүү Сочи дахь Олимпийн тоглолтуудыг олимпийн түүхийн хамгийн шилдэг Олимп” болгохоор зорьж байна” гэж Мария Киселева тэмдэглээд «Энэ Олимп их сайхан, сонирхолтой, өрсөлдөөнтэй, ялангуяа, Олимпийн тоглолтуудад оролцогчдын хувьд, ТВ-ийн цэнхэр дэлгэцээр үзэх олон сая үзэгчдийн хувьд   сэтгэл зүрхэнд нь үлдэх  тоглолт болоосой л  гэж хүсч байна. Тэдэнд  тэрхүү  сайхан  мөчүүд нь  дараа нь олон удаа дахин, дахин санагдаж байгаасай гэж бодож байна» гэлээ. Олон улсын Олимпийн энэ өдрийг  Орос улсад, дэлхийн бусад орнуудын нэгэн адил спортын маягаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр зохион явагдаж буй арга хэмжээнүүдэд спорт сонирхогчид болон тамирчид өргөн оролцож, баярт энэ өдрийг  өргөн дэлгэр тэмдэглэж байна.