Хамгийн гол нь сонирхол татах хэрэгтэй гэж өнөөдөр Москвад нээгдэх Москвагийн олон улсын 33 дахь кино наадмын зохион байгуулагчид үзэж байна. Ойрын арван  өдөр кино үзэгчид  дэлхийн 400 киноноос дуртайгаа сонгож  үзнэ.«Трансформеры 3.Сарны харанхуй тал» америкийн блокбастерыг  үзүүлж кино форумыг нээх шийдвэр юуны түрүүнд кино шүүмжлэгчдийн гайхалыг төрүүлэв. « Холливудын блокбастероор эхлэх гэж үү? Энэ нь урлаг гэж үү?» гэж кино судлаачид гайхшран ярьцгааж байна. Гэвч дэлхийд нэрд гарсан блокбастерыг Москвад анх үзүүлнэ  гэж Москвагийн олон улсын кино наадмын хөтөлбөрийн захирал Кирилл Разлогов хэлээд «Энэ нь киноны чанараас үл шалтгаалах  нэг ёсны супер сенсаци болно гэж бодож байна. «Трансформер», Холливудын том блокбастер гэж юу вэ? гэдгийг бүгд мэднэ» гэв.

    Түүнээс гадна 3D форматаар үзүүлэх хийгээд дэлхийд нэртэй найруулагч Майкл Бэй зэрэг энэ киног бүтээсэн бараг бүх зүтгэлтэн манайд ирнэ. Ер нь  алдартай маш олон киноны  зүтгэлтэн ирэх юм.  Чухам хэн хэн ирэхийг одоогоор мэдээлээгүй  байна. Харин Британийн жүжигчин Хелен Миррен, Италийн жүжигчин найруулагч Микеле Плачидо, Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Гавел нар ирнэ гэдэг нь тодорхой болсон. Дашрамд хэлэхэд Гавел анх бүтээсэн киногоо Москвад үзүүлнэ. Оны шилдэг кино үзүүлэх болон киноны шинэ   найруулгын эрэлд зориулсан  уламжлалт хэд хэдэн хөтөлбөр энэ удаагий кино наадмын 25 хөтөлбөрийн дотор байна. Өдөр үзүүлж үл болох шөнийн киноны хөтөлбөр байгааг Кирилл Разлогов дурдав. Тэрээр « Ахмад нас» хэмээх наадмын сонин хөтөлбөрийг хөндөн хэлэхдээ «Хүн төрөлхтөн эрчимтэй хөгширч байна. Харин кино наадам шинэ залуу хэвээр байх ёстой. Шинэ шинэ үеийг наадмын хөтөлбөрт татан оролцуулахыг ямагт хичээдэг. Гэвч  дэлхийн кинонуудын үлэмж хэсгийг  настай хүмүүст зориулсан. Настай  жүжигчид сайн дүр олгохыг шаардаж байна. Настай найруулагчид өөрсдийнхөө  тухай кино бүтээхийг эрмэлздэг. Ахмад үзэгчид  сэтгэлий нь л  хөдөлгөх кино үзэхийг эрмэлзэж байна» гэв. Тэмцээнд  оролцох хөтөлбөрүүд тэргүүлэх байр эзлэж байна. Энэ удаагийн Москвагийн олон улсын кино наадам ийм гурван хөтөлбөртэй. Үндсэн ба  туршилтын киноны  тэмцээнд баримтат киноныхон нэмэгджээ.

Гэрэл зураг