Японы Хонсю арлын эргээр пүрэв гаригийн шөнө нэг минутын зайтай  6,7 баллын хүчтэй хоёр газар хөдлөлт болж өнгөрлөө. Одоогоор хохирогсод болон эвдрэлийн талаар ямар нэгэн мэдээ ирээгүй байна. 50 метрийн өндөртэй хар салхи гарах тухай  урьдчилан сэргийлэх мэдээг Иватэ мужид үүний өмнө тараасан байв.   Газар хөдлөлт  орон нутгийн цагаар 06.50 болсон бөгөөд голомт нь тус улсын зүүн-өмнөд хэсэгт орших Хатинохе хотоос 88 км зайтай газар болжээ. Энэ хот нь Токиогоос баруун-хойд хэсэгт 524 км зайд оршидог ажээ. Газар хөдлөлтийн голомт газрын гүний 32 км болжээ.