НҮБ-ын дэргэдэх Катарын байнгын төлөөлөгч Нассир Абдулазиз лхагва гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 чуулганы даргаар сонгогдов. Тэрээр энэ албан тушаал дээр байсан Швейцарийн ерөнхийлөгч Йозеф Дейсын  халааг авч байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь НҮБ-ын гол зөвлөлдөх байгууллага юм.  Тэрээр нэг саналын эрхтэй тус байгууллагын гишүүн бүх орнуудаас бүрддэг ажээ. Одоо энэ байгууллага 192 гишүүн оронтой юм. Ерөнхий Ассамблей нь ирэх  9-р сард ажлаа эхлэнэ.