Бүх оросын шаргал үстэй бүсгүйчүүдийн уулзалт оросын өмнө зүгийн Сочи хотод ажлаа эхэлнэ. Чуулганд оросын янз бүрийн бүс нутгийн хэдэн зуун шаргал үстэй бүсгүйчүүд оролцох юм гэж  тус арга хэмжээг зохион байгуулагч Елена Шушкевич мэдэгдэв. Уулзалтын хөтөлбөрт дэлхийд орь ганц шаргал үстэй бүсгүйчүүдийн музэй  болон  шаргал үстэй бүсгүйчүүдийн хөшөө дурсгалын асуудлууд орж байна. Сочи хотод “Шаргал үстэй бүсгүй” оросын анхны рестораны суурийг тавих хүндэтгэлийн  ёслол  болох юм. Түүнчлэн тусгайлан зассан “Шаргал үстэй хүүхнүүд бусад бүгдийн эсрэг” нэртэй   100 ширээнд “Х”загалмай, “0” тэг  тавих тэмцээн болох ажээ.   Шушкевичийн хэлснээр, энэхүү тэмцээн нь мэдэгдэл хүргүүлээд байгаатай холбогдон Гиннесийн дээд амжилтын номонд орно гэж найдаж байгаа аж.