Өнөөдөр Орос даяаар төгсөгчид баяраа хийнэ. Орос улсын 700 мянган төгсөгчид долоо хоногийн эцэс хүртэл насанд хүрч, том хүний амьдралд орснроо тэмдэглэнэ. Төгсөгчдийн хамт хот суурин газруудын гудамж талбайд оросын полицынхан хэв журмыг сахиулан, насанд хүрээгүй хүмүүсийг согтуурах ундаа хэрэглэхийг таслан зогсоох үүрэгтэй юм. Оросын нийслэлд 45 мянган төгсөгчид төгсөлтийн баяраа хийх болно гэж Москва хотын даргын  боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч Ольга Голодец “Интерфакс” агентлагт мэдэллээ. Түүний ярьснаар, төгсөлтийн үдэшлэгүүд нь сургуулийн байрнуудад болон хотын томоохон 13 талбайд зохион явагдах ажээ. Түүнчлэн төгсөгчид Москва хотын түүхэн дусргалын газрууд болох: Поклонная гора, Воробьевы горы, Улаан талбай дээр очих юм. Энэхүү арга хэмжээ явагдах үед оросын нийслэлд согтууруулах ундаа, шар айраг, шилэн савтай ундаа болон тамхины төрлийг худалдаалахыг хорих юм. Москвагийн сургуулиудын аюулгүй байдлыг таван мянга гаруй полицынхан хянаж байх юм.