Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ Амур дахь салбарын сайн дурынхан Приморьед 576 мянган самрын модны  суулгац тарьж суулгалаа. Энэхүү арга хэмжээ нь дэлхийд ховордож буй муурны төрөл-алс-дорнодын ирвисийг сэргээн хамгаалахад оршиж байгаа ажээ. WWF Амурын салбарын нарийн бичгийн дарга Елена Старостина мэдээлснээр “ирвисийн нутагт”  1 сая ширхэг самрын суулгац суулгах санаачлага нь янз бүрийн насны болон мэргэжлийн  сайн дурынхныг нэгтгэсэн юм. Эдгээр суулгацыг Приморийн Хасан болон Уссурийск мужуудын таван  газраас авчирсан ажээ. Приморийн баруун-өмнөд хэсэг нь дэлхийд алс-дорнодын ирвис амьдардаг ганц нутаг юм. Нэн ховордсон энэхүү амьтны нийт  тоо толгой дөнгөж 40 ажээ.