Орос улс Вьетнам улсад СУ-30 МК-2 сөнөөгч онгоцны эхний хэсгийг нийлүүлээд байна. Энэ тухай Рособоронэкспорт байгууллагын төлөөлөгч Сергей Корнев Ле Буржед болж байгаа сансар-агаарын хөлгийн үзэсгэлэн дээр мэдэгджээ. Түүний ярьснаар энэ долоо хоногт Вьетнам улсад дөрвөн онгоцыг нийлүүлж дуусчээ. Корнев хэлэхдээ Одоо Вьетнамд нийлүүлсэн онгоцнуудыг угсрах ажил эхлээд байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын хийсэн гэрээний хүрээнд тус улс Оросын   Су-30 МК-2  20 -н сөнөөгч онгоцыг худалдаж аваад байна. Өнгөрсөн арван жил 130 ийм онгоцыг  Хятад, Индонези, Вьетнам, Венесуэл улсуудад  нийлүүлж байсан юм.