НАТО гийн хүчнийхэн Ливи дахь цэргийн ажиллагааг үргэлжлүүлэнэ, яагаад гэвэл тэд тус улсын энгийн иргэдийг Муаммар Каддафид үнэнч талынхнаас хамгаалах ёстой. Энэ тухай лхагва гаригт эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэв. Түүний ярьснаар НАТО-гийн командлал Каддафийн дэглэмтэй тэмцэх шинэ төлөвлөгөө боловсруулж байгаа аж. “Бид нисдэг тэргүдийг ашиглаж эхэлсэн. Ингэснээр хурцатгаж болох бусад аргуудыг төсөөлж болох юм” гэж  тэрээр “Фигаро” сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Фог Расмуссен тэмдэглэхдээ, НАТО нь Ливид хуурай замын цэргүүдийг явуулахаар санаархаагүй гэж цохон тэмдэглэв. Эвсэл нь НҮБ ын тогтоолыг чанд сахих бодолтой байна.  Нөгөөтэйгүүр, НАТО-д шаардалагтай гэж үзэх бүхий л арга хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн юм гэж нарийн тайлбаргүйгээр нэмж хэлэв.