АНУ афганы ард түмний янз бүрийн бүлэглэлүүдийг эвлэрүүлэхтэй холбоотой санаачлагад нэгдэнэ. Энэ тухай ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийв. АНУ ын ард түмэнд хандсан тэрхүү мэдэгдэлд АНУ нь Афганистаны доторхи улс төрийн бүлэглэлүүдийг эвлэрүүлэхэд чиглэгдсэн санал,санаачилгуудыг дэмжих болно гэж дурьдав. Түүний мэдэгдснээр үндэсний эвлэрлийг Афганистаны ЗГ толгойлох ёстой аж.  Энх амгалан Афганистаны тал хэсгийг хүсч байгаа тэр “Аль-Каидатай” холбоогоо таслан, улсын Үндсэн хуулинд захирагдан, хүчирхийллээс татгалзах ёстой гэж Обама тэмдэглэв. АНУ ын ерөнхийлөгч Барак Обама цааш хэлсэн үгэндээ, АНУ нь дараа сараас эхлэн Афганистанаас цэргийн албан хаагчидаа гаргаж эхлэнэ гэлээ. Энэ жилийн эцсээр Афганистанаас 10 мянган америкийн цэргийнхэн гарч явах юм. 2012 оны зун дахин 23  мянга. Афганистаны талд аюулгүй байдлын хяналтыг 2014 онд шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байна.