Дэлхийд нэртэй хөгжмийн гурван зохиолч: Жон Коргильяно /АНУ/, Кшиштоф Пендерецкий /Польш/, ОХУ- ын Родион Щедрины бүтээлүүдээс анх удаагаа  Москва, Санкт-Петербург хотуудад 6-р сарын 20-21-нд болсон   Чайковскийн нэрэмжит XIV Олон улсын уралдаант шалгаруулалтан дээр  тоглолоо. Эдгээр зохиолууд нь  энэхүү нэр хүндтэй уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтанд зориулагдан бичигджээ.Төгөлдөр хуурчдын заавал тоглогдох бүтээлээр Родион Щедрины “ Чайковский –этюдыг” оруулжээ. Энэ тухай Р.Щедрин  хэлэхдээ «Урьд өмнө нь заавал тоглох бүтээлүүдээс зарим нэгийг би бичиж байсан. Хийл, морин хийлд зориулан голдуу бичиж байсан. Миний бодоход энэ уралдаанд бүтээлээрээ  оролцсон гурван хөгжмийн зохиолч уралдаанд оролцогчдод тоглоход нь хялбар бус байх бүтээл зохиох ижилхэн зорилгыг тавьсан байх .  Миний бүтээлийн хувьд гэх юм бол  нэг их нууц тэнд үгүй. Бүтээлийн нэр  санааг илэрхийлж байгаа. Чайковскийн нэрэмжит уралдаан, түүнээсээ үүдээд “Чайковскийн – этюд”юм.  Ганцаарчлан тоглох энэхүү бүтээл нь мэдээж хэрэг тйим амаргүй л дээ. Хэрвээ үүнийг тоглож чадвал нэрээ хамгаалж байна л гэсэн үг юм.

     П.И. Чайковскийн нэрэмжит уралдааны хамгийн их хүн оролцож буй  “гоцлон дуулаачийн” шалгаруулалтад 40 дуучин оролцож байна. Өчигдөр  Санкт-Петербургийн Улсын Эрдмийн капеллын танхимд тэд уламжлал ёсоор уралдааныхаа гарааг сугаллаа. Анхны дугаар Украины дуучин Вероника Ковальд /сопрано/ ноогджээ. Хамгийн олон хүн оролцож байгаа улс бол,  ОХУ-ын бөгөөд 21 дуучин оролцож байна. Монгол болон Солонгос Улсаас тус бүр гурван дуучин оролцож байна. Монгол улсаас Чимэдийн Энхтайван, Жаргалсайханы Бямбажав, Энхбатын Амартүвшин нар оролцож байна. Санкт-Петербургэд болж байгаа  хийлчдийн уралдаанд ихэнхдээ залуучууд байгаа бол, дуулаачдын бүлэг хамгийн өндөр настайд орж байна. Тэдний дундаж нас 30. Энэ үед дуучины хоолой бүрэн тогтож, хоолойн ачааллыг дааж,  туршлагатай болдог байна. Энэ зуурт “ дүрмийн гадуурх” нэг дуучин ирсэн бөгөөд тэр бол Санкт –Петербургийн хөгжмийн дээд сургуулийн дуулаачийн ангийн оюутан 19 настай Мигран Агаджанян  юм. Тэрээр Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран-при шагналыг хэдийнээ  хүртэж амжжээ. Гоцлол дуулаачдын уралдаан нь өнөөдөр эхэлж байна. Эхний шатны уралдаан 6-р сарын 24-д хүртэл явагдана. Уралдааны хоёрдугаар шат 26-27-ны өдрүүдэд явагдана. Харин уралдаанд шалгарсан дуучид Марийны театрын Концертны их танхимд болох  хаалтын тоглолтонд  найрал хөгжимтэй дуулах юм.