Египтын томоохон 18 нам Каирт  нэгдсэн ардчилсан  суурь бий болсон  тухай зарлан тунхаглав. Тэд ирээдүйн Үндсэн хуулийн зарчмуудыг хэлэлцэн тохиролцжээ.  Египтын улс төрчид  мэдэгдэхдээ: дээд  зиндааны болоод чөлөөтэй үг хэлэх, шашин шүтэх улс   эрхтэй улс байгуулахаар зорьж байна гэв. Тэд нийгмийн шудрага ёс, засгийн эрхийг байнга шинэчлэн, эрх чөлөөтэй шудрага сонгууль явуулна гэдгээ цохон тэмдэглэв. Эдгэр намуудын дунд уламжлалт “Варф” нам болон зүүний “ Тагаммуа”, “Мусульманы ах дүү нар” болон “Ан-Нур” намууд тус тус оржээ. Эвсэлд нэгдэгсдийн дунд тус улсад эмх замбараагүй байдал дэгдээн, Хосни Мубаракийн дэглэмийг унгахад хүргэсэн залуучуудын хөдөлгөөнийхөн ороогүй байна.