Төв Азид цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ үед хөдөө аж ахуйг үр ашитай эрхэлж болох уу?Тийм ээ, болно. Үүнд Монгол улс үлгэр жишээ  болж байна гэж Тува улсад болсон эрдэм шинжилгээний бага хурлын төлөөлөгчид ярьж байна. Орос, Монгол, Казахстан улсын газар тариалагийн мэргэжилтнүүд эрс тэс уур амьсгалтай орнуудад ган гачиг болон хөрсний хагаралтай тэмцэх асуудлуудыг хэлэлцэв. Хэдэн жилийн өмнө Оросын  Тува, Хакасийн хөдөө аж ахуйн хүрээлэнгүүд,  Баруун-монголын бүс нутгийн хүрээлэн   хамтран цөлжилтөд өртөмтгий газар хөдөө аж ахуйг эрхлэх тухай тогтолцоог боловсруулсан юм. Энэхүү үзэл баримтлал  Орос улсын хөдөө аж ахуйн салбарт шилдэг  төслөөр шалгарчээ. Ган гачигт ортож байгаа  Монгол улс болон  Орос улсын Тува, Хакасиийн  засгийн газруудад олон хуудаст эрдэм шинжилгээний энэхүү бүтээл ширээн дээр хүргүүллээ. Энэ тухай  Тува улсын Хөдөө аж ахуйн ЭШХ-ийн захирал Роза Чысыма ярихдаа: «Орос, Монголын гантай  бүс нутгуудын тариалангийн талбайнуудад  бид судалгаа хийн, нөөц хамгаалах технологиудыг тайлбарлах ажлуудыг явуулсан.  Энэ тогтолцоонд бол манай бүс нутгуудын - Сибирь болон Төв Азийн хөдөө аж ахуйн бүх бүсэд өгсөн зөвлөмжүүд орсон байгаа.  Жишээ нь Тува улс хонины тоо  толгойг өсгөхөд улсад нэгдүгээр байр эзэлж байхад, Сибирь нь  ямааны тоо толгойгоор нэгд ордог. Гэхдээ бид малын генетикийн чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой, өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний чанар буюу  малын жин, ноос, махны асуудалтай холбоотой юм» гэлээ.

   Цаг агаарын эрс  тэс уур амьсгалтай орны хувьд Монгол улс хөдөө аж ахуйн салбарт илүү их амжилтанд хүрсэн гэж эрдэмтэд үздэг ажээ.  Хакассийн газар тариалангийн асуудлын ЭШХ-ийн  захирал Владимир Савостьянов хэлэхдээ «Биднийг 70-аад оны үед Монгол улсад очиж байхад монгол айлын ширээн дээр чанасан  мах, сүү, цагаан идээ тавьдаг байсан.  Харин одоо үеийн монгол айлын зочны ширээ – ногоо, жимсний асар их олон төрлийн жороор бэлтгэсэн тун тансаг ширээ  байна. Харин манай цаг агаараас илүү  хүнд нөхцөлд монголчууд илүү хмжээний, илүү олон төрлийн  ургац авах юм. Дашрамд хэлэхэд, тэнд манай сорт, манай технологи байгаа юм. Мэдээж хэрэг, манай бүс нутгуудад ч гэсэн эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Гэхдээ Монголыг бодвол газар эзэмших нь арай удаашралтай явагдаж байна» гэлээ. Өнөөдөр Орос улс “ухаантай эдийн засаг” байгуулахаар зорьж байна. Оросын  газар тариалангийн  эрдэмтэн мэргэд ”ухаантай” жорыг  санал болгоход бэлэн байна.