Өнөөдөр Орос улсад Эмгэнэн дурсах  өдрийг тэмдэглэж  байна. 70 жилийн өмнө, 1941 оны 6-р сарын 22-ны энэ өдөр  фашистын Герман ЗХУ-ын нутаг руу итгэл эвдэн дайрсан юм. Гүн шөнөөр  вермахтын шилдэг хэсгүүд ЗХУ-ын нутаг дэвсгэр рүү  дайран орж, улсын хилийг бүдүүлгээр зөрчсөн юм.Гитлерийн блицкригийн цахилгаан дайн хийх төлөвлөгөөгөөр Москваг эзлэснийхээ хэдэн сарын дараа ялалтын аян хийхээр төлөвлөж байжээ. Гэсэн ч фашистуудын тооцоо буруу байсан юм. Тэд дайны эхний мөчөөс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хамгийн түрүүнд дайсны цохилтуудыг баруун хилийн - Белорус болон Украины  хилчид  өөр дээрээ авсан юм. 1941 оны 6-р сард улсын хилийн байдал яг  энэ хэсэгт  манай улсын зүүн хэсгээс илүүтэй   хүнд байсан  юм гэж Холбооны улсын аюулгүй байдлын газрын Хилийн цэргийн төв музейн эрдэм шинжилгээний ажилтан Галина Ершова тэмдэглээд «Японтой хийсэн дайны байлдааны туршлагатай болсон хилчид  Алс- дорнодын хилүүд дээр танктай, их буутай байсан бол баруун хил дээр фашистын Германыг өдөөн хатгах болно гэсэн болгоомжлолоос болоод хилчид буунаас өөр ямарч зэр  зэвсэггүй байв» гэлээ.

   Цэргүүдийн мэдэлд “Максим” пулемёт, гар буу, гар бөмбөг  байсан ч ямарч цэргийн хуягт техник үгүй байлаа.  Автомат буу нь зөвхөн заставын дарга нарын мэдэлд байсан аж.  Хэрэв дайн эхлэвэл хилчид улсын хилээс холдож,  байнгын армитай хил хамгаалах байрыг эзлэх ёстой байлаа. Гэтэл 1941 оны 6-р сарын 22- нд ийм зүйл болсонгүй. «Өнөөдөр бид хэрвээ дайн эхлэх болвол улсын хилээс 50 км зайтай, тэрч бүү хэл зарим тохиолдолд нэг км зайтай  байгаа Улаан Арми хилийн цэрэгтэй хамтарч улсын хилийг хамгаалах  ёстой гэдгийг мэдэх болсон. Тийм учраас хил дээр нэг зуун мянган хилчид үлдсэн юм. Чухам тэдэн рүү фашист-цэргүүдийн галын цөм туссан юм» гэж Галина Ершова хэллээ. Гитлерын “Барбарос” төлөвлөгөөгөөр хилийн заставыг 30 минутын дотор булаан эзлэх ёстой байв. Жинхэндээ тэд  нэг цагаас 16 хүртэл цаг, зарим газар 11 хоног, бүтэн нэг сар ч тулалдсан  юм.  Белорус дахь алдарт  Брестийн цайз – ЗСБНХУ-ын баруун хилийн манаа. Түүнийг эзлэн авахад немцүүд 8 цаг гэж болно төлөлөж байв. Гэтэл тэдний тэрхүү төлөвлөгөөг хэдхэн зуун хилийн цэрэг дайчид нураажээ. Хилийн цэргийн музейд германы сонгомол армийн цэргүүдийн дайралтыг эсэргүүцсэн тэмцлийг илтгэсэн цайзын доод хонгилын хананы нэгээхэн хэсгийг байрлуулсан байдаг юм. Тэнд тоосгон ханан  дээр “Үхсэн ч, цайзаа орхиж  явахгүй”, “Бид үрэгдэж байна, гэсэн ч бид бууж өгөхгүй” гэж бичсэн байдаг.  Цайзыг хамгаалж байсан хилчин дайчид  усгүй, хоол хүнсгүй, сум зэвсэггүй болсон төдийгүй ямарч тусламж авах боломжгүй болов. Брестийн цайз нь дэлхийн түүхийн сурах бичигт орсон юм. Гэхдээ энэ нь баатарлаг үйлсийн цорын ганц жишээ биш ээ.

     Тус улсын удирдлага болон И. В. Сталин Герман улсын ЗСБНХУ-тай харилцах төлөвлөгөөний талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байсныг одоо ч түүх гэрчилдэг юм. Аугаа  их эх орны Дайн эхэлсний 70 жилийн ойн өмнөхөн Гадаад тагнуулын газраас 1938 -1941 онуудад  Кремльд ирж байсан баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргаж  танилцуулсан юм. “Агрессия” буюу “Түрэмгийлэл” нэртэй энэхүү номонд дээрх баримт бичгүүдийг эмхэтгэн нийтлэжээ. Зөвлөлтийн тагнуулын алба ЗХУ руу итгэл эдвэн дайрахын өмнөхөн улсын удирдлагад удахгүй дайн эхлэх тухай байнга мэдээлсээр байжээ гэж судалгааг эмхэтгэгч  чөлөөд байгаа хошууч, мэргэжлийн тагнуулч Лев Соцков тайлбарлаж байна. «Энэхүү эмхэтгэлд дайны өмнөх саруудад Кремльд  илтгэж байсан  бүх мэдээллүүдээр эцэслэн дүгнэсэн санамж бичиг  орсон байгаа. Би  дайн эхлэх гэж байгаа тухай  30 мэдээллийг түүн дотроос олж уншсан» гэж Лев Соцков хэллээ. Гэтэл И.В. Сталин  энэ бүх анхааруулгыг аваад ч юу ч хийгээгүй, яагаад гэвэл түрэмгийлэлд буруутгана гэж болгомжилсон байх. 1941 оны 6-р сарын 22-ны  эмгэнэлт энэ өдөр хамгийн түрүүнд улсын хил дээр дайны хүнд ширүүнийг өөрийн биеэр  амссан дайчдын эр зориг, тэвчээр хатуужилд  дахин дахин биширч байна.  Ихэнх заставынхан тэр даруйдаа амиа алдсан, тэдний  зарим нь бүслэлтээс гарч чадсан юм. Гитлерийн блиц кригийн цахилгаан дайны төлөвлөгөө баларсан явдал нь  ихэнхдээ  зөвлөлтийн зоригт хилчдийн баатарлаг  гавъяатай холбоотой юм.