АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Саудын Арабын эмэгтэйчүүдийн автомашин барих эрхийн төлөө кампанит  тэмцлийг сайшаажээ. Саудын эмэгтэйчүүд зоригтой тэмцэж байна, тэдний энэхүү тэмцэл нь зөв юм.Энэ бол тэдний хувийн санал санаачлага, гэж хатагтай Клинтон Вашинтонд болсон  хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Урьд нь хөдөлгөөний идэвхтэй тэмцэгч эмэгтэйчүүд Хилари Клинтонд хандан, тэднийг дэмжихийг хүссэн юм. 6-р сарын 17-нд Саудын Арабын эмэгтэйчүүд машин жолоодон эмэгтэйчүүдэд  автомашин жолоодох эрх олгохыг шаардсан ажээ.