НАТО-ийн агаарын хүчнийхэн Ливийн  баруун хэсгийн Хомс, Налут  хотуудад цохилт  өглөө. Дайралтын зорилго нь Хомс хотын харуулын цамхаг байв. Ливийн улсын  ХМХ-ийн мэдэлснээр, тэдгээр цамхагуудыг “иргэд” хамгаалж байжээ.Тэдний зорилго - замын хөдөлгөөнийг зохицуулалт байв. Үүний өмнө  НАТО-ийн командлал сүүлийн үед эвслийн хүчнийхэн гурван удаа алдаа гаргаж, иргэний объектууд руу цохилт өгснөө хүлээсэн юм. Түүнчлэн, Брюссельд хийсэн мэдэгдэлдээ НАТО  цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа  мэдэгдсэн юм.