БОЭХӨ -ийн орнууд эдийн засгийн хөгжлийнхээ хурдаар дэлхийн бусад орнуудыг гүйцэж түрүүлнэ. Ийм урьдчилсан мэдээ ОУВС-ийн нэн шинэ үеийн судлагааны тайланд оржээ. Ингэхдээ БОЭХӨ-ийн “тав”дотор  хамгийн ирээдүйтэй үзүүлэлттэй нь  Хятад улс юм. Оросын хувьд  урьдчилсан мэдээнд онцын өөрчлөлт орсонгүй, энэ жил болон ирэх онд  эдийн засгийн өсөлт  4,8 , 4,5%   байх нь.  Хятад улс нь урьдын хэвээр  бөгөөд маш их өндөр 9,6 болон 9,5 % үзүүлэлтүүдтэй гарчээ.  Энэтхэг улс арай бага. Дөрөвт ӨАБНУ оржээ. Харин Бразил улс жаахан тааруу байна, тэрээр урьд өмнөх үзүүлэлтээсээ 4,2 % буурчээ. Ямарч тохиолдолд эдгээр нь хөгжилтэй гүрнүүдээс илүү мэдэгдэж байна. Энэ жилийн урьдчилсан мэдээ нь Японы хувьд  шууд 2,1 % -аас  0,7 % хүртэл буурчээ. Шалтгаан нь хэн бүхэнд ойлгомжтой- саяхны байгалийн сүйрэл болон техногены гамшиг. ОУВС АНУ-д ямарч сүйрэл болоогүй ч,  эдийн засгийн өсөлт нь 2,5 % хүртэл буурна гэж  урьдчилан таамаглаж байна.

     Хятадын эдийн засгийг гайхамшиг гэж нэрлэхээс өөр аргагүй юм. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн урьдчилсан  мэдээгээр жишээ нь: 2018 онд Хятад улс нь  АНУ-аас дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон гэсэн статусыг нь булаан авч магадгүй болоод байна.  Үүний тулд Хятад улсын ДНБ жил бүр  8 %-иас багагүй өсөх ёстой юм.  Нөгөөтэйгүүр, энэ нь эдийн засгийн эрсдлийг халаах ажиллагааг нэмэгдүүлж,  урагшлахад саад болж буй түүний  суурин дээрх цавыг нэмэгдүүлэж болох юм. Зарим шинжээчид эдийн засгийн хөгжлийн хурдцыг буурхыг таамаглаж байгаа төдийгүй хятадын эдийн засгийн  хямралын үзэгдлүүд    нэмэгдэж, тэрч бүү хэл эдийн засгийн гайхамшгийн сүйрэл болно гэж ч тайлбарлаж байгаа аж. Түүнчлэн Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч  Андрей Островскийн  үзэж байгаагаар Хятадын эдийн засгийн энэхүү гайхамшиг удахгүй төгсгөх тухай цуу яриа нь  дэндсэн хэтрүүлэг юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт нь мөнгөний ханшны бууралтыг хүчтэй барих болно, харин илүүдэл  мөнгөний шүүлт нь  багахан л ашигтай байх болно. «Бага орлого болон нийгмийн хангамжийн сул дорой систем, ялангуяа, хөдөө тосгоны  иргэдийг өөрсдийн зарлагаа хязгаарлахад хүргэж байна. Үүний дүнд хувийн хадгаалмжийн ноогдол нь ДНБ- ний  75 %-д  хүрээд байна. Энэ бол маш их тоо» гэж Андрей Островский тэмдэглэлээ.

    Эрх баригчдын зүгээс янз бүрийн  хөшүүрэг арга хэмжээ авч байгаа ч хүн амын хэрэглээний идэвхижилт  тааруу байна. Ийм дүгнэлттэй эдийн засагч Михаил Хазин санал нэгтэй байна.  Ингэхдээ экспорт руу чиглэлтэй  эдийн засаг гадаадад нийлүүлж байгаа хятадын барааны эрэлт хэрэгцээ буурахтай тулгарч болох юм. Хятадын хувьд бол гадаад эрэлт хэрэгцээ –эдийн засгийн үндэс суурь нь юм. Тэр нь дотоодын эрэлт хэрэгцээнээс шалтгаалан  хөгжиж чадахаа болисон. Тэгэхдээ юанийг дэлхийн зах зээл дээр гаргаж гадаад хэрэгцээгээ хангах идэвхитэй бодлого барьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийд Хятад улс юаниар өөрийн бараа хэрэглэгчдийн тоог нэмэгдүлж байна гэсэн үг.Гэтэл дотооддоо тэр чадавхи алга болсон. Тэр ч бүү хэл нилээд хүнд байдал үүсэх төлөвтэй байна. Эдийн засгийн тогтвортой өсөлт үгүй бол дэлхийн эдийн засагт үр ашиг үгүй юм.    РБК компаний судлагааны удирдах газрын захирал Александр Яковлев үзэхдээ зах зээлийн хатуу хяналт болох ийм маягийн гэнэтийн зогсолт нь Хятад улсад ирээдүйн эдийн засгийн бүрхэг таамгийг сарниулахад хэрэг болох учиртай юм. «Одоо үед Хятадын ирээдүйн  хямралын тухай их ярих болжээ. Үнэндээ энэ нь хэрхэн яаж явагдах, дэлхийн зах зээлд ямар цохилт өгөх талаар хараахан ярьцгаахыг хүсэхгүй байна шүү дээ. Тйим ээ, хятадын эдийн засаг хүчтэй өсч байна. Гэхдээ үүний  хэсэг нь зах зээлийн эдийн засаг юм  дээ. Жинхэндээ тэр нь бол төрөөр удирдуулсан эдийн засаг юм. Хятад улс энэхүү тулгамдсан асуудлуутай хөгжлийнхөө шинэ эргүүлэг дээр тулгарч байна. Хоёр дахь эдийн засгийн чадавхи түүнд эдийн засгийн бага алдагдлаар дуудлагад хариулах боломж олгож байна.