Египтийн ЭМЯ тус улсын удирдагч асан Хосни Мубаракийн бие  хэвийн гэдэг дээр хатуу зогсож байна. Энэ тухай  Египтын “Аль Ахрам”интернет порталд  мэдээлсэн байна.  Яамнаас мэдэгдснээр тус улсын  удирдагч асаныг  туршлагатай эмнэлгийн 6 ажилтнууд хянаж байгаа гэжээ.  Мубаракийн эрүүл мэнд  хэвийн, тиймээс ямар нэгэн шуурхай арга хэмжээ авах шаардлагагүй гэж тэд үзжээ.