НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган тус байгууллагын одоогийн ерөнхий нарийн бичгийн даргыг хоёр дахь удаагаа таван жилийн хугацаатай сонгохоор санал нэгтэй батлав. Өмнөд Солонгосын ГХЯ-ны сайд асан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалын хоёрдахь таван жилийн хугацаа 2012 оны 1-р сарын 1-ээс эхлэж 2016 оны 12-р сарын 31-нд дуусах юм. Пан Ги Мун нь энэхүү албан тушаалд нэр дэвшсэн цорын ганц хүн байлаа. НҮБ-ын гишүүн 192 орон түүнийг дахин сонголоо.
Пан Ги Мун НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдлоо

Photo: EPA