Орос улсад өнөөдөр  Эмгэнэн дурсгах өдрийг  тэмдэглэж байна.  70 жилийн өмнө фашистын Герман ЗХУ –руу итгэл эвдэн дайрсан юм. Энэ дайн 27 сая хүний амийг авч явсан юм. Орос улсын хэдэн арван хотуудад, ТУХНО-дад “Бид дурсан санаж байна” ажиллагааг зохион  явуулж байна. Москвад хэдэн мянган хүн, эх орны дайны ахмад дайчдын хамт  Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний дэргэд цугларч, дайнд үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул барин, хонхнууд уяж үлдээв. Алма-Атад 28 баатар-панфийловчуудад зориулан   арга хэмжээнд оролцогчид цэцэг өргөжээ.  Минск болон  Бишкекэд  тэдэнтэй  цэргийн албан хаагчид нэгдсэн бол Душанбед цэргийн сургуулийн сонсогчид оролцжээ. Волгоград хотын залуучууд Мамаев Курганы цогцолбор дээр ирж хүндэтгэл үзүүлсэн байна. Дайнд оролцогсдыг хүндэтгэсэн арга хэмжээнүүд гадаад орнуудын хэдэн арван хотуудад явагдаж байна.Белорусын Брест хотод гол арга хэмжээнүүд явагдаж байна, 1941 оны 6-р сарын 22 ны өдөр энэ хот анхны цохилтыг амссан юм.

Гэрэл зураг