ЕврАзЭС-ын хямралын эсрэг сангийн анхны зээл  болох 800 сая долларыг Белорус руу өнөөдөр шилжүүлжээ гэж Оросын сангийн сайд Алексей Кудрин сэтгүүлчдэд мэдээллээ. “Өчигдөр Белорус  улс зээлтэй  холбогдох бүх үүргийг бүрдүүлсэн, харин өнөөдөр шилжсэн “гэж тэр хэллээ.  6-р сард Белорус улсад тогтворжилтын зээл болох  3 тэрбум долларыг ЕврАзЭС-ын  хямралын эсрэг сангаас олгохоор гэрээнд гарын үсэг зурсан ажээ. Энэхүү зээлийн хөрөнгийн  талаас илүүг  Орос улсын татвараас бүрдүүлжээ.