Шилжилтийн үеийн үндэсний сөрөг хүчний зөвлөл нь Ливийн дотоодын  улс төрийн чухал хүчин боллоо. Ливийг хямралаас нэн даруй гаргах зорилгоор тэдний төлөөлөгчидтэй Хятад улс яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй тэмдэглээд Хятад улс нь ливийн дотоодын мөргөлдөөнийг гадны хүчний оролцоогүй шйидвэрлэхийн төлөө байна гэж мэдэгдэв. Өнөөдөр Бээжин хотод Шилжилтийн үеийн Үндэсний сөрөг хүчний зөвлөлийн тэргүүн Махмуд Жибриль байдлыг тогтворжуулах хувилбаруудыг хэлэлцэхээр иржээ. Орос, Хятад хоёр улс нь сүүлийн үед  албан ёсны Триполийн төлөөлөгчидтэй ливийн  дотоодын мөргөлдөөнийг зогсоох зорилгоор идэвхитэй холбоотой ажиллаж байна.