Орос улсын төрийн дээд шагналыг гадаадын арван иргэн хүртлээ. Уг шагналыг Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  гардуулахдаа шагнал хүртэгчдэд талархан ”орос хэл, оросын соёлыг дэлгэрүүлэх үйлсэд болон эдийн засаг, улс-төр, хүмүүнлэг,   соёлын салбарын хөгжилд  оруулсан хувь нэмрийг тань үнэлж байна”гэж хэллээ. “Орден Почёта”/“Хүндэтгэлийн Одон”/ ,  “Дружба” /“Найрамдал”/ одонгоор бизнесменээс эхлээд улс төрчид, эрдэмтэд, жүжигчид хүртлээ. “Орос улстай ажиллах нь  хувьд тавилан та бүхэнд  тохиосонд би туйлын баяртай байна” гэж шагнал гардуулах ёслолын үеэр оросын ерөнхийлөгч хэллээ. Пушкины медалийг Оросын ерөнхийлөгчөөс “Оросын дуу хоолой” радиокомпаний Белград дахь сурвалжлагч Игорь Гойкович хүртлээ. Театр урлагийн факультетын төгсөгч, кино, телевизийн  продюссер, тэрээр 25 жил сэтгүүлчийн манаанд зүтгэж, түүний 10 жилд манай радиокомпанид ажиллаж  байгаа юм. «Пушкины медаль бол өнөөг хүртэл  миний амьдралдаа авсан хамгийн том шагнал юм.  Миний ажлыг,  миний “Оросын дуу хоолойд” ажилласныг үнэлж өгсөнд баярлаж байна. Би сэтгүүлчээр 25 жил ажиллаж байна” гэж Игорь Гойкович хэллээ.

    Монгол улсын Баатар, ЗХУ-ын Баатар, Монгол улсын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа мөн  ерөнхийлөгчөөс “Хүндэтгэлийн одон”  хүртлээ. Тэрээр энэхүү шагналыг  Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны  ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг 30 жил  нэр төртэй гүйцэтгэж тус байгууллагыг тэргүүлж буйн төлөө хүртсэн юм. Москвад Ж.Гүррагчаад баяр хүргэхээр түүний олон орос найзууд нь цугларчээ. Тэдний ихэнх нь алдар цуутай сансрын баатрууд харагдана. Бид түүний хамгийн дотны найз Монголын анд нөхдийн холбооны дэд ерөнхийлөгч Владимир Бабушкинтэй энэ үеэр уулзсан юм. «Гүррагчаа  олон жилийн турш Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбоог тэргүүлж байна. Энэ нийгэмлэгт ТУХНО-д  ордог юм. Энэ байгууллагын үйл ажиллагааны  хамгийн гол чиглэл  бол Орос улстай найрамдал, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх явдал юм.  Өнгөрсөн 90-ээд оны үед хоёр улсын харилцаа зогсонги байдалд орсон үед Ж.Гүррагчаагийн хүчээр  тус байгууллага ажлаа үргэлжлүүлсээр  байсан. Би өөрийн  анд нөхрөөрөө бахархаж байна.  Орос улс миний анд нөхрийг зохих ёсоор үнэлсэнд би туйлын баяртай байна» гэж Владимир Бабушкин хэллээ.

   Ж.Гүррагчаа өнөөдөр найрамдлын нийгэмлэгийн ажлыг явуулахад төдийлөн хялбар биш гэж илэн далангүй ярьж байна. «Мэдээж хэрэг одоо үеийг 90-ээд оныхтой яаж харьцуулахав. Тэр үед  Монгол-Оросын нийгэмлэг  хамгийн олон гишүүнтэй, хамгийн хүчирхэг, өнөр байгууллага байлаа. Тэр үед монголын хүн амын гуравны нэг нь тус нийгэмлэгийн гишүүн байсан юм шүү. Энэ бүгдийг би сайн санаж байна. Сансарт нисч ирсэнийхээ дараахан би найрамдлын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан. Ажиллаж байх үеэс хамгийн хэцүү нь 1996 он  байлаа. Өнөөдөр Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгт идэвхи санаачлагатай хүмүүс  цөөнгүй  байна.  Тэд бүгд Орос улсад элэгтэй, хайртай хүмүүс юм. Энэ шагналыг би ерөнхийлөгч Медведевээс олон нийтийн ажлынхаа төлөө хүртсэндээ  баяртай байна. Цаашид хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно» гэж Ж. Гүррагчаа тэмдэглэлээ. Үүний өмнө олон нийтийн ажилд идэвхи зүтгэл гаргаж байсныхаа төлөө Ж.Гүррагчаа ОХУ-ын  Найрамдлын Одонгоор шагнагдаж байсан юм.