Сүүлийн үеийн мэдээгээр Карелид сүйрсэн онгоцноос амьд үлдсэн найман хүний тавыг нь Москвад авчирч магадгүй ажээ. Мэс засал хийлгэсэн 10 настай хүүг   тээвэрлэж болохгүй  гэж эмч нар үзжээ гэж Бүх-Оросын “Защита” ослын үеийн анагаахын төвийн тэргүүн Сергей Гончаров мэдэгдэв. Москва-Петрозаводскийн чиглэлд нисч байсан онгоц өчигдөр орой онгоцны буудлаас км хүрэхгүй газар  буулт хийх үедээ осолд орсон юм.  Росавиация байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр тодорхой бус шалтгаанаар чиглэлээсээ хазайж, цагаасаа өмнө доошилж, мод,  гэрлийн шонг мөргөжээ.  Осолд 44 хүн амиа алдаж, 8 хүн амь гарчээ. Эмгэнэлт явдалтай холбогдуулан Карелид 6-р сарын 22-оос эхлэн гурван өдрийн гашуудал зарлажээ.