"Ухаалаг" шинэ эрчим хүчний сүлжээ ойрын жилүүдэд Орос улсад бий болно гэж Эрчим хүчний нэгдсэн системийн холбооны сүлжээний компанийн захиргааны дарга Олег Бударгин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр  мэдээлэв. Зөвхөн энэ онд Холбооны сүлжээний компаниас энэ чиглэлийн тулгуур боловсруулалт бүтээж нэвтрүүлэхэд 3 тэрбум рубль буюу 100 сая гаруй долаар зарцуулна. Ирэх онд хөрөнгө оруулалт бараг хоёр дахин нэмэгдэнэ. Эдгээр нь сүлжээний гаднын хэт  өндөр хүчдэлээс хамгаалах ба том хотуудыг цахилгаанаар найдвартай хангах төсөл билээ. Эрчим хүчний хангамжийн гэнэтийн тасалдал  европын орнууд ба АНУ-ыг нэг бус удаа донсолгосон юм. Эрчим хүчний системийн бүх барилга байгууламж жагсаалтаас бараг нэг зэрэг гарчээ. Мөн метроны галт тэрэг хонгилд зогсож, гэрэл бүхэл бүтэн хотуудад унтрав. Иймээс одоо Smart Grid  буюу ухаалаг сүлжээг эрчимтэй хөгжүүлж байна гэж «Хүчний машин» компанийн техникийн захирал Юрий Петреня тэмдэглээд «Мөн чиглэл маш чухал ба хэтийн төлөвтэй. Учир нь  компьютерийн хангамж, зохих алгоритм, сүлжээний бүх үйл явц түүний дотор эрчим хүч нөөцлөж хуваарьлах ажлыг   оновчтой болгох боломж зэрэг шинэ технологид тулгуурлаж байна.Эд бүхний ачаар алдагдлыг аль болохоор багасгаж байна. Дани, Норвеги зэрэг европын орнуудаас  эрчим хуч хэмнэх замыг эрэхэд гойд анхаарал тавьж байна. Манайд сүлжээг боловсронгуй болгох зорилгоор  нөр их ажил хийж ирсэн. Жишээ нь Петербург дэх Байнгын цахилгаан гүйдлийн хүрээлэн цахилгаан сүлжээг удирдах бүдүүвчийг зохиожээ. Энэ талаар их туршлага хуримтласан» гэв.

     Шинжээчийн хэлснээр бол өөрийгөө удирдах, зохицуулах системийг сүлжээнд нэвтрүүлэх нь эдийн засгийн их үр ашигтай юм. Олон арван хувиар цахилгааныг хэмнэж байна. Нийт  хэрэгцээг бодвол энэ нь том үзүүлэлт юм. Нефть, шатдаг хийн нөөц хязгаартай. Урьдын систем зохих техникийн хэрэгсэлгүй байсан учраас  ялимгүй  үр ашигтай байлаа  гэж Юрий Петреня хэлээд «Нэгэн хэсэгт эрчим хүчин дутагдаж, нөгөө хэсэгт илүүдсэн цагт  түүнийг нөөцлөж ахин хуваарьлах  шинэ  арга ажиллагаа нэмэгдэж байна. Энэ нь үнэн чанартаа эрчим хүчнийг тусад нь ахин хуваарьлах арга ажиллагаа»  гэв. Орос улсад шинэ үеийн ухаалаг  цахилгаан сүлжээг  байгуулах нь  2030 он хүртэл тооцоолсон эрчим хүчний стратегийн гол чиглэлийн нэг болсон юм. Мөн системийн зарим нэг хэсгийг Оросын олон бүс нутгийн эрчим хүчний барилга байгууламжуудад нэвтрүүлж байна. «Холдинг МРСК» компани цахилгаан эрчим хүч бүртгэх «оюуны» багажийг хэрэглэж байна. Уян хатан цахилгаан сүлжээг байгуулах FENIX төсөл гадаадын чухал төслүүдийн дотор байна.  Electricite de France, Siemens, Areva зэрэг еврропын зах зээлийн тэргүүлэх этгээд төслийг хэрэгжүүлж байна. Дээд зэргийн технологийг үндэслэсэн инновацийн оюуны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлгүйгээр «ухаалаг» сүлжээг өргөн нэвтрүүлж болохгүй. Жишээ нь «Хүчний машин» концерн мөн ангилалын  тоног төхөөрөмжийг үйлдвэрлэнэ. Ийм үйл ажиллагаа оросын эдийн засгийн хөгжил, шинэтгэлд бүрэн нийцэж байна.