Орос улсад илүү шуурхай өөрчлөлтүүдийг хийхэд хөшүүн хүнд суртлын аппарат болон хээл хахууль саад болж байна. Энэ тухай Дмитрий Медведев “Файненшл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Британийн хэвлэлийн газрын сэтгүүлчид оросын удирдагчаас цаг үеийн чухал дотоод болон гадаад бодлогын асуултуудыг тавьсан юм.Орос улсад илүү нээлттэй улс-төрийн өрсөлдөөн шаардлагатай байна. Медведевын хэлсэнчлэн тухайн цагтаа  Төрийн Думд орох намуудын босгыг 7 % хүртэл болгосон нь улс төрийн хүчинийг байгуулахад зөв зүйтэй зүйл байсан юм.  Харин одоо  цаг нь болсон,   доод танхимд  “улс-төрийн бүх намуудын төлөөлөл”,  бүр “барууныхныг ” оролцуулаад тэрхүү босгыг 5 %, магадгүй бүр 3 %  хүртэл  бууруулж ч болох юм. Энэ жил нэн шинэ түүхэнд  чухал үйл явдал -ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд салан тусгаарласны 20 жилийн ойг  тэмдэглэх гэж байна.  Энэ нь маш олон хүмүүст туйлын хүнд хэцүү үйл явдал байсан ч  гэлээ, энэ нь ХХ зууны хамгийн том геополитикийн сүйрэл байсан гэдэгтэй ерөнхийлөгчийн санал эс нийлж байгаа юм. Дмитрий Медведев  Орос улс нь хөршүүдтэйгээ урьдын сайн хөршийн харилцаагаа хадгалан, урт удаан, үүрд оршин тогтнох сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Гэхдээ энэ нь Москва ТУХНО-д өөрийн нөхцлөө номлох гэсэн үг огтхон ч биш юм. “Энд Орос улсын зөвшөөрөлгүй юм уу, ямар нэг шийдвэргүйгээр аль нэгэн орныг оролдож болохгүй гэдгийн тухай биш. ХХI зуунд дэлхий дахины хэдэн хэсэг болж хуваагдсан тухай, болоод ямар нэгэн хэсгийг ямар нэг орон хариуцаж байгаа, энэ хэсгийг –АНУ, тэр хэсгийг –ОХУ, өөр нэгийг нь Хятад” гэх нь учир утгагүй  зүйл юм.  Дэлхий үнэхээр олон туйлтай, гэтэл үүнд нэг онцлон үзэх зүйл байдаг, энэ нь хөршүүдтэйгээ сайн хөршийн харилцааг бий болгох  гэж Дмитрий Медведев цохон тэмдэглэв.

         Түүний хувьд хамгийн хүнд хэцүү сорилтоор 2008 оны 8-р сарын үйл явдлыг нэрлэсэн юм. Тэр үед Гүрж улс Өмнөд-Осети рүү зэвсэгт дайралт хийсэн юм.  Медведевын хэлж буйгаар түрэмгийлэлийн хариуд гаргах шийдвэр тун ч амаргүй байсан. Хамгийн гол нь Орос улсын  үндэсний сонирхлыг хамгаалан зогсч,  мөргөлдөөнийг хурцатгахгүй байж чадсан юм.   Британийн сэтгүүлчийн “эрчимтэй хөгжиж байгаа Хятад улсаас    Орос улсад ямар нэгэн дуудлага харагдаж байна уу? гэсэн    асуултанд Медведев хариулахдаа Хятад улс өөрийн бараа бүтээгдэхүүнээр  Орос улсын асар их хэрэгцээг хангах чадвартай үүнд бараг давуу тал нь байгаа юм шүү. Нөгөөтэйгүүр,  Орос улс хөршийнхөө хөгжлийг ажиглан, тодорхой дүгнэлтүүдийг бас хийх ёстой юм. Тухайлбал,  үүнээс жишээ авах хэрэгтэй юм гэхдээ орон бүр  өөр өөрийн өвөрмөц онцлогтой . АНУ- тай  харилцах  харицаа нь сайжирсан гэж  Медведевын хэлж байна. Үүнд шинэ Засаг захиргааны болон ерөнхийлөгч Барак Обамагийн хувийн гавъяа их. Америкийн удирдагчтай Дмитрий Медведев сайхан анд нөхдийн харилцаатай гэжээ. Обама нь Америкийн төдийгүй дэлхийд энхийн журам тогтоохын төлөө өөрчлөлт хийхийг хүсч байгаа орчин цагийн хүн гэв. Тиймээс Медведев  Обамаг АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоосой гэж хүсч байна.

         Энэ өдрүүдэд НҮБ-ын АЗ дээр Сирид болж байгаа үйл явдлаар Тогтоол гаргахаар бэлтгэж байна.  Д. Медведев Орос улс өөрийн хориг тавих эрхээ эдлэн, энэ баримт бичгийг батлуулахгүйн төлөө  байна гэдгээ дахин мэдэгдлээ. Ямар ч байсан одоогийн байгаа байдлаар нь  батлаж болохгүй ажээ.Дмитрий Медведевын хэлснээр, Сирийн удирдагч шинэчлэлийг хийх гээд байдаг, гэтэл ямар нэгэн байдлаар цаг алдснаас   болж олон хүний амь нас хохирсонд ерөнхийлөгч Башар Асадад хүнийх нь хувьд үнэхээр харамсч байна гэв.Нөгөөтэйгүүр, Москва ливийн түүхийг   Сирид давтахыг хэрхэвч зөвшөөрөхгүй  юм. Тэр үед НҮБ-ын АЗ- ийн “муугүй цаасаар” цэргийн утга учиргүй  үйлдсэн ажиллагааг хаахын тулд хийж байсан. Орос улсын ерөнхийлөгч  тогтоол  үг болгон нь тодорхой байдаг болохоос биш, өргөтгөсөн байдлаар байх ёсгүй  юм гэж тэмдэглэв. Гэхдээ энэ нь  Каддафийн тухай түүний бодлыг ерөөс өөрчлөөгүйн дээр, Оросын ерөнхийлөгчийн саналыг Францын Довилийн “Их 8” дээд хэмжээний уулзалтан дээр улс олнуудын тэргүүн нар дэмжсэн юм.