Инновацийн загварууд болон тэдгээрийг Орос улсад хэрэгжүүлэх асуудлыг Санкт-Петербургад Олон улсын эдийн засгийн форумын хүрээнд хэлэлцэж төдийгүй фоумд оролцогчдод олон боловсруулалтын ажиллагааг үзүүлсэн байна. «Роснано» корпораци жижиглэн худалдаалахыг орчин цагийн цахим баазад шилжүүлэх технологиа үзүүлжээ. Бүх төрлийн бүтээгдэхүүн нь RFID радио үелэлзлийн тэмдэгтэй байж бэлэн мөнгөөр төлөхгүй дэлгүүр гэгчийн тухай өгүүлж байна. Мөн тэмдгийн тусламжтайгаар бараа таваарын тухай бүх мэдээллийг бүртгэж байна. «Роснано» корпорацийн бас нэг дээд зэргийн технологийн төсөл хий гадагшаа нэвтрэхийг тэр даруй гоц мэдрэх боломж олгож байна гэж тус корпорацийн тэргүүн Анатолий Чубайс  мэдээлээд «Байгалийн түүний дотор тэсрэх  хий гадагш ялимгүй хэмжээгээр ч нэвтрэснийг илрүүлэх хосгүй төхөөрөмжийн тухай өгүүлж байнаЭнэ технологи оросынх тодруулвал питерийнх. Түүнийг мэргэжлийн ба ахуйн хүрээнд ашиглаж болно» гэв.

      «Нисэх онгоц үйлдвэрлэх нэгдсэн корпорацийн» ерөнхийлөгч Михаил Погосян «Сухой Супержет 100» цоо шинэ оногоцоор Санкт-Петербургад очжээ. Зохион бүтээгчид аюулгүй байдал болон тохилог тухтай нөхцлийг бодсон байна гэж Михаил Погосян тэмдэглээд «1-рт зорчигч бүрт ногдох агаарын хэмжээ их байна.Зорчигч тухлан суух боломжтой. 1-рт  тээшийн тавиур өргөн. Зорчигчид гар тээшээ онгоцонд барьж орж, тусгай тавиур дээр тавина. Түүнчлэн агааржуулах орчин цагийн системтэй. Жорлонг нь тохилог тухтай. Хүүхэд өлгийдөх ширээ бий. Урьдын дунд зайны нислэг хийх онгоцонд ийм нөхцөлд үгүй» гэв. Тохилог тухтай нөхцөл бүрдүүлэх нь олон шинэ бүтээлийн  гол зорилго болсон гэж «Шинэ загварууд ба инновацийн бодлого» санал шүүмжлэлд оролцогчид тэмдэглэв. « Технологи хүмүүсийн хэрэгцээг хангавал сонирхол татдаг» гэж «Оросын эрсдэлтэй компанийн» ерөнхий захирал Игорь Агамирзян  онцлов.

     Санкт-Петербургийн эдийн засгийн форум дэлхий даяар амжилттай ажиллаж буй дэвшилт технологийг үзүүлэх нэг ёсны талбар болов. Форумд оролцогчид «Үйлдвэрлэл эрхлэгчдийн лабораторийн» хүрээнд оросын «Транзас» компанийн ерөнхийлөгч Николай Лебедевийн зохиож хэрэгжүүлж буй «Транзас» навигацийн хосгүй системтэй танилцлаа. Одоо түүнийг тэнгис далайд төдийгүй тэнгэр ба газар дор өргөн хэрэглэж байна. Мөн ажил 20 жилийн тэртээ картын мэдээллийн цахим баазыг байгуулснаар эхлэсэн гэж Николай Лебедев мэдээлээд «Одоо аж амьдралын салшгүй нэг хэсэг болсон цахим картыг тэр үед бараг хэн ч хийхгүй байсан. Google мэт томоохон компаниуд ч тэдгээрийг тоомсорлохгүй байсан. Харин эдгээр карт зайлшгүй чухлыг бид ойлгосон. Эцэст ийм картын дэлхийн баазыг зохиолоо. Энэ нь ахиц дэвшил гаргасан гол үе болов. Мөн бүтээгдэхүүнийг бүтээж, дэлгэрүүлж, худалдааны сүлжээг байгуулсан. Далайчид ерөнхийдөө интернационалч  байгаа учраас өөрийн компаниудын 20 гаруй сүлжээг байгуулж, бүтээгдэхүүнээ 130 гаруй улсад урагш ахиулаж амжсан» гэв. Санкт-Петербургийн эдийн засгийн форум дээр шинэ технологийн хүрээнд 70 тэрбум долларын өртөг бүхий  олон арван хэлэлцээрт  гарын үсэг зуржээ. Тэгснээр мөн форум санал шүүмжлэлийн индэр, ололт амжилтын үзэсэлэнгийн талбар  төдийгүй  үйлдвэр худалдааны салбарт хэлхээ холбоо тогтоож төвхнүүлэх газар гэдгээ нотлон харуулав.