Оросын эрдэмтэд Escherichia (E.Сoli) нянгийн үүслийн нууцыг задлахыг оролдож байна. Түүний штаммыг Ром дахь Европын холбооны лабораториас Оболенскын Оросын ариун цэврийн албаны эрдэм шинжилгээний төвд шилжүүлэв. Мэргэжилтнүүд ахар богино хугацаанд тодорхой хариу өгөх төлөвлөгөөтэй байна. Чухамхүү  энэ нянг Европт  39 хүн нас барж 3500 хүн өвчлөх шалтгаан болов. Өвчин гэнэт газар авсаны шалтгааныг өнөө болтол илрүүлж тогтоогоогүй. Эхлээд испанийн өргөст хэмхийг сэжиглэв. Экваторын Африкийн цагаачид өвчин тархаасан байх гэж зарим нь  ярьцгаав. Түүнчлэн Е.Coli бол нууц лабораториас санамсаргүй гадагш алдсан  биологийн зэвсэг гэх мэт цуу яриа тархав. Хожим шар  буурцаг  халдварт өвчний түгээгч хэмээн мэргэжилтнүүд үзсэн байна.

     Гэдэсний нян, хүнсний ногооноос төдийгүй хүнээс хүнд халдаж байгааг тогтоов. Халдвар авсан тогооч өөр 20 хүнд халдаасныг Германы эрх баригчид албан ёсоор батлав. Энэ аюултай нянг Майнын Франкфурт орчмын цөөрмдөөс илрүүлжээ. Түгшүүртэй мэдээ далайн чанадаас ч ирээд байна. Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн  гурван тохиолдлыг АНУ-д нэг тохиолдлыг Канадад бүртгээд байна. Өвчлөлт Европоор аялсантай холбоотой гэж үзсэн. Гэвч одоо байдлыг хяналтад авсан гэж ОХУ дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Москвагийн албаны дэд захирал Татьяна Колпакова үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Германид халдварт өвчин намжиж байна. Үндсэн  түгээгчийг нь  илрүүлсэн учир  шинэ тохиолдол гарахгүй байна. Европт газар авсан энэ өвчин ер бусын шинжтэй. Юун түрүүнд насанд хүрэгчид, гол төлөв эмэгтэйчүүд өвчилөсөн юм. Тэд  хүнд өвчлөсөн хүмүүсийн  60 гаруй хувийг эзлэсэн» гэв. Оросын эрх баригчид 14 орноос хүнсний ногоо импортоор авахыг хориглов. ЕХ үүнд дүргүйцэв. Аюулгүй байдлыг баталгаатай хангавал Орос улс энэ шийдвэрээ хүчингүй болгоно. Үүний хамт үр ашигтай антибиотик гаргахад цаг хугацаа шаардагдана гэж Москвагийн УИС-ийн биологийн факультетийн профессор Константин Шайтан тэмдэглээд «Тус бичил организмын шинж чанарыг хэд хэдэн сарын турш судлах бололтой. Зохих вакцин, антибиотик хийхэд хичнээн их цаг шаардагдахыг хэлэхэд хэцүү. Клиникийн өмнөх ба клиникийн туршилт, бүртгэл шаардагдана. Ажил амжилттай явагдвал таваас-долоо жилийн дотор бүтээнэ» гэв.

     Өрнөдийн эмч нар цагт нь зохих арга хэмжээ аваагүй учир өвчин эрс гаарсаныг Оросын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенко шүүмэжлэв. Тахал намжиж байна гэж одоо европын эмч нар мэдээллээ. Гэсэн ч Орос улс өрнөдийн хүнсний ногоог урьдын адил оруулахгүй байна. Европын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хохирол хүлээж байна. Байдал даамжирсан учир Европын эрүүл мэнд, хэрэглээний бодлогын комиссар Жонн Далли тэргүүтэй  төлөөлөгчид ойрын өдрүүдэд Москвад хүрэлцэн ирэх юм.«Даллийн айлчлал 6-р сарын 9-10-нд болсон Орос улс-ЕХ дээд хэмжээний уулзалтын үеэр уялдуулан зохицуулсан Европын хүнсний ногоог хориглосон шийдвэрийг  аль болох түргэн хүчингүй болгох шийдвэрийг биелүүлэхэд  нөлөөлөх зорилготой гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга тэмдэглэв. Энэ нь үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг Оросын хэрэглээний барааны  хяналтын газар дурдаад эл шийдвэрийг чухам хэдийд хүчингүй болгохыг одоогоор мэдээлээгүй байна. Мөн гараа болон хүнсний ногоог сайн угаахыг оросын хэрэглэгчдэд  зөвлөжээ.