ОУВС-ийн шинэ захирагч - тэргүүний сонгуульд нэр дэвшүүлэх  үйл ажиллагаа нь 6-р сарын 28-нд эхлэн, 30-нд дуусна гэж тус байгууллагаас мэдээлжээ. Энэ албан тушаалд Мексикийн Төв банкны тэргүүн Агустин Карстенс болон Францын сангийн сайд Кристин Лагард нар нэр дэвшээд байна.  Мягмар гаригт ОУВС-ийн удирдлага Карстентэй, лхагва гаригт – Лагардтай уулзахаар төлөвлөөд байна. Шинжээчдийн үзэж буйгаар Лагард нь тус байгууллагын шинэ захирал болох илүү их боломжтой гэнэ. ОУВС- ийн гүйцэтгэх захирал асан францын иргэн Доминик Стросс-Кан  нь АНУ-д хүчиндэхийг завдсан хэргээр баривчлагдсныхаа  дараа уг албан тушаалаас огцрох болсон юм.